Д.Оюунхорол сайд тойргийнхоо ӨЭМТ-үүдийн тоног төхөөрөмжийг шинэчилж, ЕБС-иудыг боловсролын төслүүдэд хамрууллаа

        Монгол Улсын Үндсэн хуулинд “хүн эрүүл байх, сурч боловсрох эрхтэй” хэмээн заасан байдаг . Тэр утгаараа аливаа улсын төрийн бодлого боловсрол, эрүүл мэндийн салбартаа гол анхаарлаа хандуулж, төсөв мөнгө, хөрөнгө оруулалтаа ч энэ зүгт чиглүүлдэг. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газар ч ялгаагүй боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч ажиллаж буй.  

Тэгвэл УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сонгогдсон тойргийнхоо боловсрол, эрүүл мэндийн салбарынхны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БЗД-ийн 1, 2, 3, 7, 21, 27-р хороонд үйл ажиллагаа явуулдаг ӨЭМТ болон Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, ажилтнууд оролцсон юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэндийн салбарыг нэн тэргүүнд авч үзэж, эдгээр салбарт хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг шат дараатай шийднэ гэж тусгасан байгаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг танахгүй, багасгахгүй, агшаахгүй байх бодлогыг барьж ажиллаж байна. Тэр дагуу эхний ээлжинд гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвийг иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхэд нь зориулж ЭМЯ-нд хүсэлт тавьж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэхээр боллоо” хэмээн онцолсон юм.

Мөн БЗД-ийн дээрх хороонд үйл ажиллагаа явуулдаг ЕБС-иудыг STEM, “Ухаалаг боловсрол” зэрэг боловсролын томоохон төслүүдэд хамруулахаар болсныг энэ үеэр дуулгалаа. 
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчиллээ  
Нийслэлийн БЗД нь хүн ам хамгийн олноор оршин суудаг дүүргийн нэг. Тэр хэрээрээ Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг хүний тоо хэдэн мянгаараа тоологддог. Гэвч шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлаас болж иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд нэлээд хүндрэл учирдаг гэдгийг өрхийн эмнэлгийн удирдлагууд онцолж байсан юм.
 
Тэгвэл энэхүү хүндрэлийг шийдэж, Д.Оюунхорол сайд ЭМЯ-нд хүсэлт тавьж, шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг нэр бүхий Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулж өглөө. Тодруулбал, БЗД-ийн 2-р хорооны “Миний зөвлөгч”, БЗД-ийн 21-р хорооны “Ачит сайхан”, 27-р хорооны “Анд сайхан”, 7-р хорооны “Сувилахуй” гэсэн дөрвөн өрхийн эмнэлэгт Центрифуг 1, Сорьцын хөргөгч 1-ийг хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр дээрх Өрхийн эрүүл мэндийн төвүүд өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээ авч, иргэдэд илүү хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа гэдгийг онцолъё. 
 
Түүнээс гадна эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмчийн боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн БЗД-ийн 1-р хорооны “Хүн төвт” болон 3-р хорооны “Эмнэхүй” өрхийн эмнэлэгт “Өрхийн эмчийн гадаад сургалтын эрхийн бичиг”-ийг тус тус гардуулж өгсөн юм. 
Энэ үеэр Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд тоног төхөөрөмжийг нь шинэчлэх болон эмчийн боловсролд анхаарал хандуулан дэмжлэг үзүүлсэн Д.Оюунхорол сайдад чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа. 
ЕБС-иудыг боловсролын томоохон төслүүдэд хамруулав
Д.Оюунхорол сайд гэр хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг, оюуны булаг болсон ЕБС, цэцэрлэгийн сурч хүмүүжих орчин маш сайн байх ёстойг энэ үеэр онцоллоо. Тэр утгаараа Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууд сурч, боловсордог уг салбарт хөрөнгө оруулалт, дэмжлэгийг үргэлж үзүүлж байх ёстой хэмээсэн юм. 
Үүний дагуу, БЗД-ийн 3-р хорооны 33 дугаар сургууль, 1-р хорооны 48 дугаар сургуульд 112 мянга 400 ам.долларын үнэ бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий “Ухаалаг боловсрол” төсөлд хамруулахаар шийдвэрлүүлснээ хэлсэн юм. Мөн 33 дугаар сургуульд 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан гурван төрлийн нийт 12,6 сая төгрөгийн өртөг бүхий 53 багц, 127 дугаар сургуульд 3,2 сая төгрөгийн өртөг бүхий 23 багц, 102 дугаар сургуульд 10,2 сая төгрөгийн өртөг бүхий 43 багц, 48 дугаар сургуульд  10,7 сая төгрөгийн өртөг бүхий 44 багц , 132 дугаар сургуульд 1,1 сая төгрөгийн өртөг бүхий 15 багц , 97 дугаар сургуульд 10 сая төгрөгийн өртөг бүхий 42 багц “STEM” сургалтын хэрэглэгдэхүүнийг БСШСЯ-аас нийлүүлэхээр боллоо. 
Түүнчлэн 132 дугаар сургуулийн хамт олонд  БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн 2000 ам.долларын, 127, 102, 48, 33, 97 дугаар сургуулийн хамт олонд   3000 ам.долларын сургуулийн тэтгэлэгт тэдний нэр бүхий төслүүд шалгарсныг дуулгаж батламж олгосон юм. 
 
Түүнээс гадна Д.Оюунхорол сайд энэ үеэр тойрогтоо  хийхээр шийдвэрлэгдсэн зарим ажлаа танилцуулсан юм. Үүнд: 
-    БЗД-ийн 2-р хороо 12 мянга гаруй хүн амтай. Цэцэрлэгийн насны 1120, сургуулийн насны 1975 хүүхэдтэй. Гэтэл өнөөг хүртэл нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй.  Иймээс тус хороонд цэцэрлэг бага сургуулийн цогцолбор,  960 хүүхдийн ЕБС-ийг концессоор бариулахаар шийдвэрлүүлсэн. Газрын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг С. Батболд даргад явуулсан байгаа.  
-    БЗД-ийн 21-р хорооны 199-р цэцэрлэг 200 ортой ч одоогоор 380 хүүхэд явдаг. Газрын боломжийг нь судлаж үзээд 100 ороор өргөтгөх асуудлыг шийдвэрлэхээр болж Японы талтай уг ажлыг хамтран хэрэгжлүүлэхээр болсон. 
-    Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын  100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан юм. Ганц худгийн задгайд үлдсэн 140 гаруй өрх, 27-р хорооны Дунд Дарь эхийн 40 гаруй өрхийг ийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан. Ингэснээр БЗД-ийн 21, 27-р  хорооны 180 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулах ажлыг эхлүүлж байгаагаа дурдлаа.
-    21-р хорооны 12 мянга орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлэгт бүрэн засвар хийх 16,8 сая төгрөгний санхүүжилтыг шийдвэрлэж өгсөн. Тус өрхийн эмнэлэгт ЭКО “00”-ийн асуудлыг АХБ-ны санхүүжилтээр шийдвэрлүүлэхээр болсон.
Гэх мэт маш олон ажлыг шийдвэрлүүлэхээр болсноо товч дурдсан юм. 
Уулзалтын төгсгөлд боловсрол, эрүүл мэндийн салбарынхан саналаа хэлсэн бөгөөд 21-р хорооны “Ачит сайхан” ӨЭМТ-ийн дарга Т.Аварга эрүүл мэндийн төвөө өргөтгөх, 97-р сургуулийн захирал н.Мөнхбат сургуулийн барилгын өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэж өгөх боломж байгаа эсэхийг тодруулсан юм. Харин Д.Оюунхорол сайд дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд хамгийн гол нь зураг, төсвөө боловсруулсан материалаа ирүүлэхийг хүссэн юм. Мөн 127-р сургуулийн захирал биеийн тамирын гадаа талбай байгуулах хэрэгтэй байгааг, 132-р сургуулийн захирал Түвшинжаргал гэр хорооллын дунд орших бага сургууль руу хүрэх автозам барих шаардлагатай гэх мэт саналыг хэлсэн юм. Эдгээр саналуудыг Д.Оюунхорол сайд хүлээн авч, судалгаа хийж, шийдвэрлүүлэх тал дээр ажиллана гэдгээ илэрхийллээ.  
 
Мөн БЗД-ийн дээрх хороонд үйл ажиллагаа явуулдаг ЕБС-иудыг STEM, “Ухаалаг боловсрол” зэрэг боловсролын томоохон төслүүдэд хамруулахаар болсныг энэ үеэр дуулгалаа.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчиллээ  

Нийслэлийн БЗД нь хүн ам хамгийн олноор оршин суудаг дүүргийн нэг. Тэр хэрээрээ Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг хүний тоо хэдэн мянгаараа тоологддог. Гэвч шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлаас болж иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд нэлээд хүндрэл учирдаг гэдгийг өрхийн эмнэлгийн удирдлагууд онцолж байсан юм.

Тэгвэл энэхүү хүндрэлийг шийдэж, Д.Оюунхорол сайд ЭМЯ-нд хүсэлт тавьж, шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг нэр бүхий Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулж өглөө. Тодруулбал, БЗД-ийн 2-р хорооны “Миний зөвлөгч”, БЗД-ийн 21-р хорооны “Ачит сайхан”, 27-р хорооны “Анд сайхан”, 7-р хорооны “Сувилахуй” гэсэн дөрвөн өрхийн эмнэлэгт Центрифуг 1, Сорьцын хөргөгч 1-ийг хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр дээрх Өрхийн эрүүл мэндийн төвүүд өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээ авч, иргэдэд илүү хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа гэдгийг онцолъё.

Түүнээс гадна эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмчийн боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн БЗД-ийн 1-р хорооны “Хүн төвт” болон 3-р хорооны “Эмнэхүй” өрхийн эмнэлэгт “Өрхийн эмчийн гадаад сургалтын эрхийн бичиг”-ийг тус тус гардуулж өгсөн юм.

Энэ үеэр Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд тоног төхөөрөмжийг нь шинэчлэх болон эмчийн боловсролд анхаарал хандуулан дэмжлэг үзүүлсэн Д.Оюунхорол сайдад чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.

ЕБС-иудыг боловсролын томоохон төслүүдэд хамруулав

Д.Оюунхорол сайд гэр хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг, оюуны булаг болсон ЕБС, цэцэрлэгийн сурч хүмүүжих орчин маш сайн байх ёстойг энэ үеэр онцоллоо. Тэр утгаараа Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууд сурч, боловсордог уг салбарт хөрөнгө оруулалт, дэмжлэгийг үргэлж үзүүлж байх ёстой хэмээсэн юм.

Үүний дагуу, БЗД-ийн 3-р хорооны 33 дугаар сургууль, 1-р хорооны 48 дугаар сургуульд 112 мянга 400 ам.долларын үнэ бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий “Ухаалаг боловсрол” төсөлд хамруулахаар шийдвэрлүүлснээ хэлсэн юм. Мөн 33 дугаар сургуульд 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан гурван төрлийн нийт 12,6 сая төгрөгийн өртөг бүхий 53 багц, 127 дугаар сургуульд 3,2 сая төгрөгийн өртөг бүхий 23 багц, 102 дугаар сургуульд 10,2 сая төгрөгийн өртөг бүхий 43 багц, 48 дугаар сургуульд  10,7 сая төгрөгийн өртөг бүхий 44 багц , 132 дугаар сургуульд 1,1 сая төгрөгийн өртөг бүхий 15 багц , 97 дугаар сургуульд 10 сая төгрөгийн өртөг бүхий 42 багц “STEM” сургалтын хэрэглэгдэхүүнийг БСШСЯ-аас нийлүүлэхээр боллоо.

Түүнчлэн 132 дугаар сургуулийн хамт олонд  БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн 2000 ам.долларын, 127, 102, 48, 33, 97 дугаар сургуулийн хамт олонд   3000 ам.долларын сургуулийн тэтгэлэгт тэдний нэр бүхий төслүүд шалгарсныг дуулгаж батламж олгосон юм.

Түүнээс гадна эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмчийн боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн БЗД-ийн 1-р хорооны “Хүн төвт” болон 3-р хорооны “Эмнэхүй” өрхийн эмнэлэгт “Өрхийн эмчийн гадаад сургалтын эрхийн бичиг”-ийг тус тус гардуулж өгсөн юм.

Энэ үеэр Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд тоног төхөөрөмжийг нь шинэчлэх болон эмчийн боловсролд анхаарал хандуулан дэмжлэг үзүүлсэн Д.Оюунхорол сайдад чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.

ЕБС-иудыг боловсролын томоохон төслүүдэд хамруулав

Д.Оюунхорол сайд гэр хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг, оюуны булаг болсон ЕБС, цэцэрлэгийн сурч хүмүүжих орчин маш сайн байх ёстойг энэ үеэр онцоллоо. Тэр утгаараа Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууд сурч, боловсордог уг салбарт хөрөнгө оруулалт, дэмжлэгийг үргэлж үзүүлж байх ёстой хэмээсэн юм.

Үүний дагуу, БЗД-ийн 3-р хорооны 33 дугаар сургууль, 1-р хорооны 48 дугаар сургуульд 112 мянга 400 ам.долларын үнэ бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий “Ухаалаг боловсрол” төсөлд хамруулахаар шийдвэрлүүлснээ хэлсэн юм. Мөн 33 дугаар сургуульд 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан гурван төрлийн нийт 12,6 сая төгрөгийн өртөг бүхий 53 багц, 127 дугаар сургуульд 3,2 сая төгрөгийн өртөг бүхий 23 багц, 102 дугаар сургуульд 10,2 сая төгрөгийн өртөг бүхий 43 багц, 48 дугаар сургуульд  10,7 сая төгрөгийн өртөг бүхий 44 багц , 132 дугаар сургуульд 1,1 сая төгрөгийн өртөг бүхий 15 багц , 97 дугаар сургуульд 10 сая төгрөгийн өртөг бүхий 42 багц “STEM” сургалтын хэрэглэгдэхүүнийг БСШСЯ-аас нийлүүлэхээр боллоо.

Түүнчлэн 132 дугаар сургуулийн хамт олонд  БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн 2000 ам.долларын, 127, 102, 48, 33, 97 дугаар сургуулийн хамт олонд   3000 ам.долларын сургуулийн тэтгэлэгт тэдний нэр бүхий төслүүд шалгарсныг дуулгаж батламж олгосон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.140.46)

    2017-06-13

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.