Завьт эргүүл ажиллаж эхэлжээ

 

 

Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас цагдаагийн байгуулагатай хамтарсан “Завьт эргүүл” арга хэмжээг Туул голд 2010 оноос хойш ажиллуулсаар ирсэн билээ.

 

Тэгвэл голын осол эхэлсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн завьт эргүүлийг ажиллуулж эхлэхээр болжээ. Ийнхүү Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлагын тоо өмнөх жилд 80 хувиар, усанд осолдсон хүний тоо ч тодорхой хувиар буурсан эерэг үр дүн, үзүүлэлттэй байна.

                                                                                                                                                       Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)