Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт суурьшсан Завхан, Төв аймгийн төлөөлөлтэй уулзлаа
- 2017-06-21
- Байгаль орчин
- 0
Уулзалтад Хан-Уул дүүрэгт ажиллаж, амьдарч буй Завхан, Төв аймгийн төлөөллөс 200 гаруй хүн хүрэлцэн ирсэн бөгөөд хүндэт зочны индэрт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Улаанбаатар хотын Засаг дарга асан Ц.Баасанжав, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Даш-Өлзий, Гавьяат дасгалжуулагч Г.Батбаяр, Ардын жүжигчин А.Долгор нар хүрэлцэн ирж, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй М.Энхболдыг дэмжихийг уриаллаа.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ үеэр “Би өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт сонгуулийн сурталчилгааны ажиллаад ирлээ. Завханчууд маань нутгаасаа 2 ч Ерөнхийлөгчийг төрүүлж гаргасан улс учир энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын дэмжиж ажиллахаа илэрхийлснийг дуулгахад таатай байна. Төв аймгийнхан ч энэ танхимд сууж байна. Нутгийнхаа хүүг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр би М.Энхболд даргыг сонгох хэдхэн шалтгааныг тодорхой тайлбарлъя. М.Энхболд дарга Ерөнхийлөгч байж чадна гэж үзсэн учир манай намынхан Бага хурлаараа дэмжиж өрсөлдүүлж байгаа. Нөгөөтэйгүүр, энэ хүний мөрийн хөтөлбөрийг биелүүлж ажиллах УИХ дахь 65 гишүүн бүхий бүлэг, дангаараа бүрдүүлсэн Засгийн газар нь байна. Мөн нэр дэвшигч маань төрийн албыг мэргэжилтнээс нь эхэлж хашиж үзсэн төрийн хар хүн мөн. Тиймээс та бүхнийг М.Энхболд даргад саналаа өгч төрийг бүтэн болгоно гэж найдаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)