Д.Оюунхорол сайдын санаачлагаар БЗД-н 21,27-р хорооны өрхийн эмнэлгүүдэд автомашин гардууллаа
- 2017-06-25
- Байгаль орчин
- 0
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-ийн 21, 27 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг иргэдэд нь улам ойртуулах зорилгоор түргэний машин гардууллаа. Эрүүл мэндийн яамнаас өрхийн эмнэлгүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд хийж байгаа ажлыг тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд эхний ээлжинд нэвтрүүлж, авто машинаар хангаж байгаад нь эмнэлгийн эмч, ажилтнууд баярлаж байгаагаа энэ үеэр Д.Оюунхорол сайдад илэрхийллээ. БЗД-ийн 21 дүгээр хороо нь 10 мянга, 27 дугаар хороо нь 15 мянга орчим хүн амтай бөгөөд Дарь-Эх орчмын уулархаг газрын хүн амд үйлчилдэг. Машин гардуулж өгөх үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг байлцсан юм.
Сэтгэгдэл (0)