БОАЖЯ-наас зарласан “Шилдэг шторк” шалгаруулах уралдааны хугацааг 07 дугаар сарын 17 болгож сунгалаа
- 2017-06-30
- Байгаль орчин
- 0
УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ. Энэ хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдааныг мөн зарласан. Тэгвэл уралдааны эцсийн дүнг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргах байсан ч, тодорхой шалтгааны улмаас хүлээн авах хугацааг 07 дугаар сарын 17 болгож сунгалаа. Зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулна.
Оролцогчдод мэргэжлийн төвшинд 30 секундээс хэтрэхгүй шторк бэлтгэх, оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080, HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцсэн байх зэрэг шаардлага тавьснаас гадна бүтээлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, хандалт авсан байх бас нэгэн үзүүлэлтийг чухалчилж байгаа гэдгийг дуулгая.
Уралдааны гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгоход оршиж байгаа юм. Та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 260718 утаснаас лавлана уу.
Сэтгэгдэл (0)