Дагуурын дархан цаазат газрыг ЮНЕСКО-д бүртгэлээ

 

        ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулган Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо энэ сарын 2-12-нд боллоо.

 

 Тус чуулганд 118 улс орны төлөөлөгчид оролцож, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтын 7 байгалийн өв, 1 холимог, 27 соёлын өвүүдийг авч хэлэлцэн, 21 өвүүдийг шинээр батлан бүртгэсэн байна. Үүний дунд Монгол улсаас ОХУ-тай хамтран нэр дэвшүүлсэн Дагуурын ландшафтыг 41 СОМ 8В.6 шийдвэрээр ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвөөр бүртгэлээ.

 

 

 Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” дархан газар оршдог. Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан байна. Дагуурын чийглэг тал хээр, болон том жижиг нуур, цөөрөм, гол, горхи намгархаг газар бүхий энэ орчин Зүүн өмнөд Азиас, Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар, халуун орны олон зүйл усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлогтой билээ. Тийм ч учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой юм.

 

 Гишүүн орнууд уг өвийн хувьд хил дамнасан менежмент, бөхөн гөрөөсийн нүүдэл, уул уурхайн асуудал зэрэг нь чухал төдийгүй хил дамнасан өв гэдэг утгаараа бусад орнуудад үлгэр жишээ болох чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

 

 

 Энэхүү чуулганд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Франц Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ/ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ТББ-ын төлөөлөгч нар оролцлоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.UNESCO.MN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Africa (172.113.218.138)

    2017-07-20

    arai dendenee survaljlagch guai. Africa-iin zurag bna