Д.Оюунхорол: Тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоог гаргахаар ажиллаж байна

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зөвлөгөөн болж байна. Төрийн ордонд болж буй уг зөвлөгөөнд Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн засаг дарга нар болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.

Зөвлөгөөний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоо, малын тоо толгойг гаргахаар ажиллаж байна. Түүнээс гадна БОАЖЯ-аар ахлуулсан МХЕГ, УУХҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ, Төв аймагт алт олборлож буй 30 аж ахуйн нэгж болон 20 бичил уурхайд шалгалт хийсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Рич Мөнх” зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжийн лицензийг цуцлах арга хэмжээг холбогдох байгууллагаар гаргуулаад байна. Одоогоор УУХҮЯ, МХЕГ, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран тооллого хийж байгаа. Цаашид бичил уурхайг хэрхэх асуудлыг тооллого хийсний дараа шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.  
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.212.117.238)

    2017-08-19

    Уучлаарарй Бат-эрдэнэ, Дашдорж, Оюунхорол нар ард түмнээсээ үнэхээр хол хоцорсон улс шүү дээ та нар юун сайд майд вэ?