“Флоренс” сүүлт од дэлхийтэй ойрхон зөрлөө
- 2017-09-05
- Байгаль орчин
- 0
Сансрын томоохон биетүүдийн нэг “Флоренс” сүүлт од өнгөрсөн бямба гарагт манай дэлхийтэй ойр зайд зөржээ. НАСА-гийн мэдээлснээр, “Флоренс” сүүлт одны диаметр нь 4.5 км бөгөөд 86580 километр цагийн хурдтай өнгөрчээ. Энэхүү сансрын биет нь манай дэлхийгээс овор хэмжээгээрээ 2500 дахин бага ч тойрог замд тун ойрхон өнгөрч буйгаараа онцлог юм. Хэдийгээр сүүлт одны хэмжээ жижиг ч дэлхийтэй мөргөлдсөн тохиолдолд манай гарагийн амьд биетүүд устаж үгүй болох аюултай ажээ. Калифорнийн технологийн их сургуулийн эрдэмтдийн тооцоолсноор сүүлт од манай гарагаас долоон сая километр зайтай зөрсөн байна. “Флоренс” сүүлт одны хөдөлгөөнийг Пуэрто Рикогийн Аресибо хот дахь одон орон судлалын төв, НАСА-гийн эрдэмтэд ажиглажээ. Дашрамд өгүүлэхэд, дэлхийтэй хамгийн ойрхон зөрдөг Лекселийн сүүлт од манай гарагаас 2.2 сая километр зайтай өнгөрдөг ажээ.
Сэтгэгдэл (0)