А.Сүхбат: Туул голыг бие даасан хуультай болгож, тусгай хамгаалалтад авах ёстой
- 2017-09-07
- Байгаль орчин
- 16
УИХ-ын гишүүн, Туул голын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч А.СҮХБАТТАЙ ярилцлаа.
-Туул голын бохирдлыг бууруулах, шинээр Төв цэвэрлэх байгууламж барих талаар өнгөрсөн хавар нэлээд өргөн хүрээнд ярьсан ч одоо энэ асуудал дарагдлаа. Та Туул голын бохирдлын асуудалд анхаарал хандуулж ажилладаг хүний хувьд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ. Одоогоор нөхцөл байдал ямар байна?
-Туул гол Улаанбаатар хотыг тэжээж байгаа амин эх үүсвэр гэж тооцогддог. Тиймээс Туул гол тасралтгүй урсч байвал Улаанбаатарын хувьд усны нөөцийг хангаж байна гэж ойлгох ёстой. Харамсалтай нь, бид хоногт 170 сая литр усыг эргүүлж ашиглахгүйгээр үргүй зарцуулдаг. Тэгэхээр гүний ус энэ хэмжээгээр хорогдож байна гэсэн үг. Ер нь 3-4 жилийн дараа гэхэд л нийслэлийнхний ундны усны эх үүсвэр, гүний усны нөөцөд аюул заналхийлэл учирна. Гэтэл дээр нь Туул гол бохирдлоороо гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Төв аймгийн Алтанбулаг, Өндөр ширээт сумын мал нартай халуун өдөр Туул голоос уугаад шил нь татаад шууд үхэх жишээтэй. Алтанбулаг сумын голын хойд эргийн намаг, шалбааг өтөж байна. Үүний шалтгаан нь Улаанбаатарынхны өтгөн, шингэн Туул голоор урсч, ялзарч буй явдал. Гэтэл тэндээс мал байтугай малчин, иргэд өөрсдөө ч ууж байна. Бохирдолтой ус уусан малын мах, сүүг Улаанбаатар хотын дэлгүүрт худалдаалж байна. Ингэснээр монголчууд бүгдээрээ Туул голоос ууж байна гэсэн үг. Дээр нь Заамар суманд Туул голын эрэг дагаад дайн болж, бөмбөгдүүлсэн мэт болсон. Байгальтай зүй бус харьцаж, Туул голын голдиролыг өөрчилж, дураараа газар олгосныг харахад Хатан Туул гол минь нүд хальтармаар болсон. Үүнийг засах олон арга, төсөл бий.
-Тухайлбал?
-Хамгийн гол нь Туул голыг бие даасан хуультай болгож, тусгай хамгаалалтад авах ёстой гэж ажлын хэсэг үзэж байна. Туул голоо хамгаалснаар бид үндэстнээ аварч байна гэж ойлгох ёстой. Энэ талд Туул голоо хамгаалах төрийн байгууллагууд, БОАЖЯ, ард иргэдтэй хамтарч ажиллаж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатарт Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч, оршин суудаг. Тиймээс бид хот төлөвлөлтдөө хамгийн түрүүнд хог, бохирын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Бусад улс, орон хот байгуулахдаа эхлээд хог, бохирын асуудлыг шийдсэн байдаг. Гэтэл бид гол юмаа хойш тавьж, хойноосоо бүх ажлыг эхэлдэг нь алдаа.
-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил юу болсон бэ?
-Шинээр барих Төв цэвэрлэх байгууламжийн асуудал яалт ч үгүй яригдаж байна. Харамсалтай нь, энэ жил эхлүүлж чадсангүй. Нийслэлээс тендер зарлаж, шалгарсан компани ажлаа эхлүүлсэнгүй. Тиймээс дэлхийд эхний аравт багтдаг брэнд компанид энэ ажлыг өгч, дараа нь хариуцлага тооцох ёстой юм байна. Учир нь, барьж ашиглах, шилжүүлэх гэрээгээр цаашид өгөх үү үгүй юу гэдгээ сайн бодож шийдэхгүй бол энэ ажил цаашаа явахгүй нь ойлгомжтой боллоо. 2.5 жилийн дараа Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийн түлхүүрийг гардуулж өгнө гэсэн ч дахиад л хойшилчихлоо.
-Нийслэлчүүдэд хүлээлт үүсгэсэн энэ ажил ямар шалтгаанаар хойшлов?
-Тендер зарлахад маш олон компани санал ирүүлсэн байдаг. Гэвч барьж ашиглах, шилжүүлэх гэдэг нөхцөл амьдралд нийцэхгүй нь тодорхой болсон. Шалгарсан компани Төв цэвэрлэх байгууламж барилаа гэхэд тэд хэзээ ашгаа олж, барьсан хөрөнгөө гаргаж авах юм. Ашиг гаргахын тулд бохир, усны хэрэглээний үнийг нэмбэл ард иргэдээс гомдол, санал гарах асуудал байдаг. Өнөөдрийн Төв цэвэрлэх байгууламж амиа аргацаасан байдалтай л байна. Үер болж эсвэл ачаалал нь нэмэгдсэн үед Туул гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь нууц биш. Ингэснээр Туул голын орчимд амьдарч буй иргэд бүгд хордож байна. Мөн Туул гол руу цутгадаг гол, мөрөн бохирдож, цаашлаад олон улсын асуудал болж яригдах хэмжээнд хүрнэ. Тухайлбал, гол, мөрөн нь бохирдолтой байгаа учраас тэндхийн амьтдын биед өөрчлөлт гарч байна. Мөн хог хаягдал нь ихэссэн гэх мэдээлэл гараад л байна. Цаашид Олон улсын шүүхийн хэмжээнд хүрэх асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс бид нэлээд ажил санаачилж, хийж хэрэгжүүлэх ёстой. Харж сууж, цаг алдах эрх бидэнд байхгүй.
-Төв цэвэрлэх байгууламжийг барьж ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр шинээр барих боломжгүй гэлээ. Үүнээс өөр сонголт байхгүй юм биш үү. Манай улс эдийн засгийн хувьд тааруухан байгаа учраас улсын төсвөөс мөнгө гаргаж барих боломжгүй гэдэг?
-Өнөөдрийн эдийн засгийн байдлыг харахад тийм боломж байхгүй нь үнэн. Шинэ Төв цэвэрлэх байгууламжид дунджаар 300 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон. Хүн төрөлхтөн бохироо ашиглаж, хий үйлдвэрлэж, түүгээрээ халаалтаа шийдэж байна. Ийм шилдэг технологи нэвтэрчихээд байхад бид яст мэлхийний хурдаар алхаад байж болохгүй. Үүнд шүүмжлэлтэй хандаж, хатуу байр суурьтай явдаг. Би өөрийн сонгогдсон тойрог болох Алтанбулаг сумынханд Туул голоо аварна, хамгаална гэж амласан.
-Хамгийн түрүүнд Туул голыг бие даасан хуультай болгож, тусгай хамгаалалтад авах ёстой гэлээ. Ингэснээр одоогийн нөхцөл байдал үнэхээр дээрдэх болов уу. Хуулийг хэрэгжүүлэх талд манайхан хойрго шүү дээ?
-Туул голын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж, мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, эрдэмтэн, судалгааны байгууллагуудыг хамруулж хоёр, гурван ч удаа өргөтгөсөн хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуулийн төслөө удахгүй Байнгын хороогоор оруулж, улмаар өргөн барина. Ер нь бусад улс орны жишигт эх үүсвэр болсон гол, мөрнөө дархан цаазтай болгосон байдаг. Дархан цаазтай голын тухай хуулиар хамгаалдаг. Гол мөрөн рүү шахаж буусан айл, аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжтэй хатуу гэрээтэй ажилладаг юм билээ. Түүнээс биш тусгай хамгаалалтад авлаа гээд бүгдийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Ийм туршлага, нөхцөл байдалтай уялдуулан сайн зохион байгуулах хэрэгтэй байна. Манайд Туул голыг дагасан олон жуулчны бааз, гэр хороолол бий. Тэдгээрийн нүхэн жорлонгийн бохир шууд хөрсөөр дамжин Туул гол руу ордог. Тухайлбал, Тэрэлжийн орчимд голын татам дотор иргэдэд газар олгочихсон, тухайн айл өрх шууд голын эрэг дээр л бие засч байна шүү дээ. Хүмүүс үнэхээр ёс суртахуунгүй, байгаль орчноо бодохоо больжээ. Амьдарч байгаа гэр орноо л өөрийнх гэж бодоод байдаг. Гэтэл бид нэг агаараар амьсгалж, нэг газардээр гишгэж байна шүү дээ. Байгаль дэлхий бохирдолтой байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс улс орны хот төлөвлөлтийг хийхдээ эхлээд цэвэрлэх байгууламж, хогоо яаж шийдэх вэ гэдгээ бодох ёстой. Ганцхан Улаанбаатар ч биш 21 аймаг 330 суманд энэ асуудлыг ярих хэрэгтэй. Манай улсын аялал жуулчлал яаж хөгжих юм бэ. Монгол орон сайхан байгальтай ч хаа сайгүй хог байдаг. Ийм байхад жуулчид дахиж ирэхгүй. Тэгэхээр бид өөрсдийн ёс суртахууныг сайжруулж байж байгалиа хамгаалах хэрэгтэй. Ингэснээр бидний зорилт зорилго биелнэ.
-Нийслэлийн иргэд ихэвчлэн амралт чөлөөт цагаараа Туул голын эрэг дээр очдог. Ингэснээр гол, хөрс, байгаль орчин бохирдуулах зэргээр олон эрсдэл дагуулдаг. Энэ бүгдийг хэрхэн зохицуулах вэ?
-Туул голын бие даасан хуульд энэ бүгдийг зохицуулахаар тусгасан. Хамгаалалтын бүс байгуулах, аялал жуулчлалын цэгийг гаргаж өгнө. Мөн Улиастайн гол, Сэлбэ гол дагуу байгаль хамгаалагчтай байх төслийг хэрэгжүүлнэ.
М.ЭНХЦЭЦЭГ
Сэтгэгдэл (16)
зочин (182.160.0.246)
Бүх гол мөрөнд хууль гаргах нь уу. Хэчнээн хууль үйлдвэрлээд яагаад хэрэгжихгүй бгааг эрхэм гишүүн болгоно уу. туул голн хамгаалалтын газар хүртэл бдаг
ulaan (202.179.24.244)
gishuunee ali l deer uees hamgaalaltand absan shd medeegui bgaa vm uu yana daa
(202.21.106.154)
Гол горхи болгонд хууль гаргая гишүүнээ,Туул голыг хамгаалах хууль,Сэлэнгэ мөрний хууль,Орхон голын хууль г.м бүх гол горхиндоо
Дээгий (125.183.58.142)
Уих чин бөгсний донтой өвөө нар бдаг газар штэ ерөнхийлэгч нь хүртэл
(218.39.138.50)
zuv demjij bna
(103.10.23.251)
Энэ бөгсни дон, хулгайч луйварчин гар нэг хүний санааг шаагаад өөрийн болгоод юу ярьж байгаа ч мэдэхгүй бурж яваа байх. Арваад жилийн өмнө Заамарт лиценз авна уурхай энэ тэр гээд АМГазраас салдаггүй байсан луйварчин шүүдээ.
za (112.72.11.111)
Tenegt
zochin (202.179.26.185)
za chi zugeer duugui bai uur hiih um alguu chamd medehgui um chini chi daldagnaad guihees uur yu bdgiin
ХЭХЭ (202.72.245.194)
ӨӨ ЯРЬДАГ ЮМ БАЙНА Ш ДЭЭ
999 (103.26.192.157)
Ёстой зөв шүү Аваргаа. Яаралтай хууль боловсруулаад батлуулах хэрэгтэй шүү.
Зочин (202.21.119.37)
Ёстой зөв санаа гаргасан байна. Туулын эрэгт буусан айлуудыг хөөгөөчээ. Уул усныхаа дэргэд хашаа бариад модон жорлонд бие засна гэдэг чинь юу вэ? Лус хилэгнүүлээд. Буух газраа очиж буу гэж албадан нүүлгээчээ. Уулын замаар явж байгаад Туул гол харсан чинь айлууд буучихсан байгааг хараад уурлаж хилэгнэж үүнийг бичиж байна. Хэзээ байтлаа усныхаа дэргэд гэр хороолол бий болгодог байсан юм бэ? Арай дэндэнэ. Дэмжээрэй хүмүүсээ. Тэнд буусан айлуудыг очиж хараарай. Бидний ундны ус, хотын минь амин зүрхийг бузарлаж байна. Уул усыг минь хүндлэхгүй байна. Хотоос хөөж гарга.
Хар хун (166.216.165.87)
Хэрэгжүүлэх механизм, хяналт тавих тогтолцоогүй, тунхаглалын шинжтэй мянган хууль батлаад яах билээ дээ. Хэрэгжүүлдэг, хариуцлага тооцож чаддаг бол монголд хуулиас л их юм алга
(66.181.177.31)
TUUL GOLOO HAMGAALAH GEDEG BOL MASH ZUV BUR ONTSGOI BUS BOLGOHGUI BOL BID UUH USGUI BOLNO SHU
(203.91.115.39)
Сүхбатаа Богд уулын урд аманд Төв аймгаас өгсөн газрыг Солонгосуудад хэдэн төгрөгөөр зарж баяжсан бэ? Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат Монголчуудын бахархал болсон Уул юмсан. Тэгж байж юун Туул голоо хамгаалах вэ. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр чинь дансандаа 10 тэр бум төгрөгтэй гэсэн байсан! Бизнес хииддэггүй байж хаанаас энэ их мөнгийг олсон юм бэ?
(203.169.50.97)
Neg l um hagas dutuu sonsoj dee huurhii
(180.149.93.14)
yarih bish hund haragdahaar boditoi ajil bolgooch ee
Хоосон байна
Хоосон байна