Анжелина Жоли: Гайхалтай бүтээл болно
- 2017-09-07
- Байгаль орчин
- 0
Алдарт жүжигчин Анжелина Жоли сүүлийн жилүүдэд найруулагчийн ажилд анхаарлаа хандуулаад байсан билээ. Энэ удаа “Дисней” кино компанийн “Малифисент” киноны хоёрдугаар ангид дүр бүтээж дэлгэцнээ гарч ирэх гэж буйгаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр саяхан болсон “Telluride” хэмээх кино наадмын үеэр өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа дурдсан байна. Анжелина Жоли “Бид киноныхоо зохиол дээр ажиллаж байна. Бүгдийн сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээл болно гэж итгэж байна” хэмээжээ. Түүний найруулсан “First They Killed My Father” хэмээх шинэ кино энэ сарын 15-нд нээлтээ хийх бөгөөд кино триллер аль хэдийнэ цацагдаж олны анхаарлыг татаад буй аж.
Г.Ням
Сэтгэгдэл (0)