Тарвага сэргээн нутагшуулна

 

 Тарвага сэргээн нутагшуулах биш устгах ажил болоод байна гэсэн орон нутгийн гомдлыг эцэс болгосон үйл явдал өнөөдөр тохионо. Учир нь, Монголын биосфер, экологи нийгэмлэг “Тарвага сэргээн, нутагшуулах арга ” шинээр боловсруулж, оюуны өмчийн гэрчилгээ авсан бөгөөд энэ аргынхаа дагуу Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг, Батхаан уулын Шүүгэлийн аманд 2015 онд 21 тарвага сэргээн нутагшуулсан нь өнөөдрийн байдлаар 80 орчим толгой болоод байгаа аж. Иймээс Булган аймгийн Баян-Агт сумаас ирж шинээр нутагшсан эдгээр тарвагыг Төв аймгийн БОАЖ-ын газрын мэргэжилтнүүд албан дүгнэлт гаргах юм. Өмнө нь манайд тарвага сэргээн нутагшуулах ажил 20-30 хувийн амжилттай болдог байжээ. Тэгвэл энэхүү шинэ аргаар тарвага сэргээн нутагшуулахад 95 хувийн амжилттай болж байгаа ажээ.

 

Г.САНАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зөвшударга (202.9.43.20)

    2017-09-12

    Зөв амжилт хүсье. Тахлын сэжигтэй нутгийн тарвагыг устгах хэрэгтэй. Тахлын сэжиггүй нутгийн тарвагыг сэлгэн нутагшуулах нь зүйд нийцнэ.