Монголын байтугай дэлхийн хүн Д.Оюунхорол

 

НҮБ бол дэлхийн улсуудын хамтын нийгэмлэг. Тэгэхээр НҮБ-ын байгаль орчны дарга дэлхий нийтийн байгаль орчны салбарын сайд л гэсэн үг. Энэ эрхэм хүн болох Эрик Солхейм Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын урилгаар Монгол Улсад айлчиллаа. Урилгын эзэн болох БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзаж, Монголын байгаль орчны өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож, хэрхэн туслах гарц хайхын зэрэгцээ НҮБ-ын байгаль орчны газар Монгол Улстай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэнэ билээ. Монголчуудын харах нь бүү хэл сонсож ч байгаагүй тэр дэлхийн хэмжээний хүнийг эх орондоо урьж авчраад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа уулзуулж, хариуцсан салбарынхаа асуудлыг шийдэх гарц эрэлхийлдэг Д.Оюунхорол болон түүний багийнханд баяр хүргэхээс өөр яахав. 

Бас болоогүй ээ, НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны сайд нар эх орондоо аваачихыг мөрөөддөг нөхрийг Монголд урьж авчрахаас гадна “Breath life” гээд НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооноос хамтран санаачилсан аянд нь нэгдэж байгаа анхны улсаар тодорчихсон гэж байгаа. Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд энэ бол мөрөөдөл биелэлээ л гэсэн үг. Иймэрхүү томоохон кампанит ажил дээр Монгол Улсын нэр хэдий чинээ гарна, төдий чинээ дэлхийн анхаарал наашаа татагдаж, чих нь сэрдийнээ л гэсэн үг.

Д.Оюунхорол сайдын хэлснээр БОАЖЯ-наас бэлтгэл ажлыг нь хангаад байгаа Ногоон зээлийн сангаар дамжуулж байгальд ээлтэй техник, технологийг санаачлагчид болон хэрэглэгчдэд олон улсын байгууллагууд хүү багатай, урт хугацаатай зээл олгох аж. Энэ сангийн менежментийг банкуудын холбоо хийж, гаднаас татсан хөрөнгө оруулалтуудыг шалгуур хангаж байгаа шинийг санаачлагчид болон хэрэглэгчдэд арилжааны банкуудаараа дамжуулан зээл олгох журмаар хийхээр төртэй тохиролцоонд хүрчээ. Төр хамгийн муу менежер гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа энэ үед энэ ч мэргэн санаа байх магадлал өндөртэй. Ер нь Д.Оюунхорол сайдыг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад яамныхаа зарим чиг үүргийг хариуцуулчихдаг ардчилсан үзэлтэй хүн гэлцдэг юм билээ. Энэ нь ч дээрх жишээн дээрээс тодхон харагдах биз.

Одоогийн байдлаар дэлхийн Уур амьсгалын ногоон сангаас Монголын Ногоон зээлийн сангийн анхны санхүүжилт болгон 20 сая ам.долларыг гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Мөн  Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкууд  хамтран санхүүжүүлэгчээр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж,  60 сая ам.долларын санхүүжилтийг хийхэд бэлэн гэдгээ ч илэрхийлээд байгаа сайхан мэдээ байна.

Өнгөрсөн гуравдугаар сард батлуулсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт ахиц гаргах томоохон алхмыг Д.Оюунхоролоор ахлуулсан БОАЖЯ-ныхан хийж чадлаа. Дэлхий нийт тэдний хийсэн ажлыг үнэлж, НҮБ-ын байгаль орчны дарга аа Монгол Улсад илгээн,  Breath life аяндаа анхны улсаар бүртгэн авсан байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогын түвшинд ажиллаж чадсан гэдгээ Д.Оюунхорол сайд та олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Тиймээс ч олон улсын томоохон сангууд, банкууд танай багийнхны хэрэгжүүлэхээр зэхэж буй санд итгэж хөрөнгө оруулахаар болсон биз.

Хэдэн сарын өмнө Монголд суугаа бүх Элчин сайд нарыг цуглуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж, “Элчин төгөл” гэгчийг байгуулсных нь дараа түүний овсгоотой, баавартайг нь гайхаад л өнгөрч байсан. Тэгвэл Д.Оюунхорол үнэхээр л Монголын асуудлыг дэлхийн сонорт хүргэж, анхаарлыг нь чадаж байгаа гэдгээ баталлаа.

 

 

Тусгай хамгаалалттай газар нутаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин х (49.0.218.118)

    2017-09-17

    Ман-гарын хvvхнvvд хэзээ юу емсехееч мэддэггvй, тосгоны тариачин хятад авгай шиг л харагдаж бна. Энэ зун хийх естой модны эрвээхэй, авгалдайгаа ч устгаж чадаагvй байж яагаад еерийгее магтуулаад бгаа юм. Хайран сайхан мод !!!

  • Зочин х (49.0.218.118)

    2017-09-17

    Ман-гарын хvvхнvvд хэзээ юу емсехееч мэддэггvй, тосгоны тариачин хятад авгай шиг л харагдаж бна. Энэ зун хийх естой модны эрвээхэй, авгалдайгаа ч устгаж чадаагvй байж яагаад еерийгее магтуулаад бгаа юм. Хайран сайхан мод !!!

  • (202.72.245.122)

    2017-09-15

    Огцорчихоод ганцаараа үлдэхийг санаархаад өөрийгөө магтаад өөрөө бичээд байна уу? Ядаж байлалаа зөв олж зогсоод зургаа авахуулж сурдаа