Хоол тэжээлийн хомсдлоос болж идлэг шонхрын тоо буурч байна гэв

 

Манай улсын бахархалт шувуу гэгддэг идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаанд хориглосон тогтоолыг Засгийн газар 2013 онд баталсан. Энэ төрлийн шувууг хамгаалах зорилготой тус тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байна. Гэвч идлэг шонхрын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрөх болжээ.

Тодруулбал, 1998-2005 онд хийсэн судалгаагаар манай улсад 6000-18.000 идлэг шонхор байгаа нь тогтоогджээ. Үүнээс хойших судалгаагаар Монголд ийм жигүүртэн 4000-14.000 бий гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн долоо хоногт Кыргыз улсад болсон Олон улсын шувуулахуйн болон идлэг шонхрын хурлын үеэр мэргэжилтнүүд “Сүүлийн хоёр жилд дэлхийн идлэг шонхрын тоо 40 орчим хувиар буурсан” гэж мэдээлжээ. Үүний гол шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол нөлөөлжээ.

Шонхор өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд болон шувуу судлаачид идлэг шонхрын тоо толгойг өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг судалж, 2018 он гэхэд цогц төлөвлөгөө боловсруулахаар болжээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)