Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй төслийн талаар санал солилцлоо

 

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Японы засгийн газар болон дээд танхимын гишүүд, холбогдох намын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Тэд Япон улсын “ЖАЙКА” байгууллагын шугамаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, гарсан үр дүн, Монгол мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов. Түүнчлэн төслийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Монголын талаас хүсч буйгаа мөн илэрхийллээ гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах гарзаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)