Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн алба хаагчдаа шагнаж, урамшуулав

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар өнөөдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS  ажиллагааны Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаадугаар мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгээд ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 11 алба хаагчийг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр алба хаагчиддаа баяр хүргэж, шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүний хэрэгжилт, бүтэц зохион байгуулалтын талаар товчхон мэдээлэл өгч, үүрэг гүйцэтгэх хугацаандаа сурч мэдсэн зүйлээ ажил, амьдралдаа хэрэгжүүлж ажиллахыг хүсэв.

 

 

 

Мөн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар "Хүндэт ажилтан" тэмдгээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 423 дугаар ангийн хянагч, сургагч ахлагч А.Ган-Эрдэнэ, "Салбарын тэргүүний ажилтан" тэмдгээр Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, ахлах ахлагч С.Алтан-Эрдэнэ, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 443 дугаар ангийн хянагч, сургагч ахлагч Ч.Алтанбаатар, "Албаны төлөө-II"-р зэргийн тэмдгээр Хорих 411 дүгээр ангийн хянагч, ахлах ахлагч Т.Энхтамир, Хорих 415 дугаар ангийн гадна хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Б.Хүрэлсүх, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 445 дугаар ангийн хянагч, ахлах ахлагч О.Тогоо-Эрдэнэ, Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгч, ахлах дэслэгч И.Санчиргарав, "Албаны төлөө-II"-р зэргийн тэмдгээр Хорих 415 дугаар ангийн холбооны техникч, дэслэгч Т.Балган, Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, ахлагч Д.Золбоо, Булган аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, ахлагч С.Гэрэлчулуун, Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 419 дүгээр ангийн их эмч, ахлах дэслэгч Ц.Хишигдаваа нарыг шагнаж, урамшуулав.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)