БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргалаа. Сайдын зүгээс Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан  Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.

Анх 2015  онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг 5 жилээр хориглосон шийдвэр гарч байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас  өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлэх болсон юм. Улмаар 2 жилийн хугацаатай түүж бэлтгэх асуудлыг шийдвэрлээд, ийнхүү буцаан 5 жилийн хугацаатай түр хориглож байна.

Дэрэвгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овог багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнод н тал хээрийн бүсэд тархсан ургамал бөгөөд  80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж магадлалтай юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)