Францад -10 градус хүрч хүйтэрсний улмаас гурван хүний амь эрсэджээ
- 2018-02-28
- Дэлхий
- 0
Франц даяар эрс хүйтэрсний улмаас гурван хүн нас барсан талаар өнөөдөр (мягмар гариг) "France Presse" агентлаг мэдээлснийг ТАСС уламжлав. Хүйтний улмаас амиа алдсан хохирогчид орон гэргүй, 35, 53, 62 настай хүмүүс байсан аж.
Өнгөрсөн даваа гаригт Францын зүүн ба хойд хэсэгт буюу Парисын бүс нутгууд, Атлантын далайн эрэг орчимд агаарын температур -10 градус хүрч хүйтэрчээ. Ойрын өдрүүдэд, тухайлбал, мягмар, лхагва гаригт хамгийн хүйтэн байх аж. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ирэх долоо хоногоос дулаарах төлөвтэй буй юм байна.
Цаг уурын "Meteo Frnace" албанаас мэдээлж буйгаар, Францын нутаг дэвсгэрт хүйтний эрч чангарсантай холбогдуулан аюулын шар түвшин зарлажээ. Улмаар орон гэргүй иргэдийг хүйтнээс хамгаалах ажиллагааг идэвхжүүлсэн байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)