Мишель Обама дурсамж номоо бичжээ
- 2018-03-01
- Дэлхий
- 0
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама дурсамж номоо бичжээ. Тэрбээр номын нээлтийг албан ёсны инстаграмм хуудсаараа дамжуулан зарласан байна. Түүний “Becoming” хэмээх дурсамж ном нь ирэх арваннэгдүгээр сарын 13-нд худалдаанд гарахаар болжээ. Уг номонд Мишель Обама хүүхэд насны дурсамж, ээж болсон, АНУ-ын тэргүүн хатагтай болсон үе зэрэг амьдралынхаа чухал мөчийг уншигчидтай хуваалцах болно. Энэхүү дурсамж ном нь Литва, Япон зэрэг нийт 24 хэлээр хэвлэгдэн гарах юм байна. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Энэ номонд би Чикагогийн өмнөд хэсэгт амьдарч байсан бяцхан охин бусдад урам зориг өгөхийн тулд өөрийн дуу хоолой, хүч чадлыг хэрхэн олж авсан талаар хуваалцах болно. Миний амьдралын туршлага уншигчдад хүсч буй хүн болоход нь туслах эр зоригийг өгнө гэж би найдна. Би өөрийнхөө түүхийг хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Г.Ням
Сэтгэгдэл (0)