Ши Жиньпин Азид нөлөөгөө тэлэхээ мэдэгдлээ
- 2018-03-03
- Дэлхий
- 1
БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист нам Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй багц өөрчлөлтийн саналд тус улсын даргын албан тушаалд нэг хүн таван жилийн хугацаатайгаар хоёр дараалан сонгогдон ажиллах хугацааны хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг нэмэлт өөрчлөлтөд Зүүн Өмнөд Азид төдийгүй Азийн бүс нутагт бүхэлд нь Хятад улсын үзүүлэх нөлөөг цаашид өргөжүүлэн тэлэх саналыг мөн тусгажээ. Энэ тухай “The Straits Times” сонин мэдээлсэн байна. Тус сонины мэдээлснээр, 2030 он гэхэд бүс нутаг дахь улс төр, эдийн засаг, соёл урлаг түүнчлэн аюулгүй байдлын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэх Хятад улс илүү хүчирхэг, тогтвортой улс болох төлөвтэй байгаа аж. “Олон улсын тавцан дахь улс орны нөхцөл байдалд БНХАУ- ын одоогийн дарга Ши Жиньпин онцгой анхаарал хандуулж байгаа. Тэрбээр хятад үндэстнийг сэргээхийг зорьж байгаа учир Хятад улс Зүүн Өмнөд Азид нөлөөгөө тууштай өргөжүүлэн тэлнэ. Түүнчлэн бүс нутагт Хятад улсын АНУ болон Япон улстай өрсөлдөх чадвар нэмэгдэж байна” хэмээн С.Раджаратнамын нэрэмжит Олон улсын судлалын их сургуулийн доцент Ли Минзян ярьжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (1)
ард (202.179.11.10)
азид нөлөөгөө тэлнэ гэдэг соёлтойгоор хэлсэн болохоос биш уг утга нь хятад азийг эзэлж эрх мэдлээ тогтооно гэсэн үг манай хөлдүү дарга нар юу бодож суудаг юм болдоо