Европын холбоо хар жагсаалтдаа Оросын 150 иргэнийг нэмнэ
- 2018-03-02
- Дэлхий
- 0
Европын холбооны хар жагсаалтад ОХУ-ын 150 хувь хүн, 38 хуулийн этгээд нэмж бүртгэх шийдвэрийг энэ сарын 15- нд болох Европын зөвлөлийн уулзалтын үеэр танилцуулахаар болжээ. Энэхүү уулзалтаар Ойрхи Дорнодод энхтайван тогтоох үйл явц, Венесуэлийн нөхцөл байдал, Молдавтай харилцах харилцааг хэлэлцэнэ гэж ТАСС агентлаг мэдээллээ. Европын холбооны Гадаад бодлого хариуцсан захирал Федерика Могерини “Би энэ шийдвэрийг гаргасандаа баяртай байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай учраас хар жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулахад хүрлээ. Бид өнгөрсөн жилийн гуравдугаар сард ОХУ- ын эрх баригчид болон аж ахуйн нэгжид чиглэсэн хориг арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр бид хүрээгээ өргөжүүлэхээр шийдлээ” гэжээ. Энэ талаар “ОХУ урьдчилсан нөхцөлгүйгээр Европын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Европын холбооны гишүүн орнууд ОХУ-тай тогтоосон харилцаагаа сөрөг нөлөөтэй гэж болгоомжилж, хар жагсаалтдаа нэмэлт өөрчлөлт оруулж буйд гайхах зүйл алга” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн юм. Дашрамд өгүүлэхэд, Европын холбооноос дэвшүүлсэн асуудлыг дагах амлалт авсан найман улсыг хар жагсаалтаас хасчээ. Тодруулбал, Барбадос, Гренад, БНСУ, Макао, Монгол, Панам, Тунис, Арабын нэгдсэн Эмират улсыг саарал жагсаалт буюу татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх орнуудын ангилалд оруулжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)