Ши Жиньпин авлигатай тэмцэх тогтолцоогоо шинэчилнэ

БНХАУ-ын эрх баригчид авлигын эсрэг шинэ яам байгуулж байгаатай холбогдуулан авлигын хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг саатуулах шинэ тогтолцоо нэвтрүүлснээ зарлалаа. Хятадын эрх бүхий албан тушаалтнуудын тайлбарласнаар “Льюзи” гэх энэ шинэ тогтолцоонд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, шинэ зохицуулалтаар сэжиглэгдсэн этгээдийг баривчилсан талаар түүний ар гэр, ажил олгогчид мэдэгдэж, байцаалт авахдаа дүрс бичлэг заавал үйлдэх бөгөөд сэжигтэнг тарчлаан зовоож ял тулгах явдлаас сэргийлэх тухай тодорхой заалт оруулжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шинэ тогтолцоогоо танилцуулсан боловч хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч нарын шүүмжлэлд өртсөн билээ. Тиймээс Ши Жиньпиний дэмжлэгтэйгээр энэ сард байгуулах Үндэсний хяналтын хорооны хяналт шалгалт, хянан шийдвэрлэх ажиллагаанд Хятадын иргэд, шүүмжлэгч, хуульчдыг хамруулахаар болжээ. Энэхүү Үндэсний хяналтын хороо нь төрийн бүх албан хаагч болон сургууль, эмнэлэг, их дээд сургууль, компанийн удирдах төвшний албан тушаалтнуудыг шалгах ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)