Ромд дизель хөдөлгүүртэй автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

Ром хотын эрх баригчид дизель хөдөлгүүртэй автомашиныг 2024 оноос эхлэн хөдөлгөөнд оролцохыг нь хориглох шийдвэр гаргажээ. “C40 цаг” дээд хэмжээний уулзалтын үеэр Ром хотын дарга Виржиниа Ражи энэ талаар мэдэгдсэн юм. “Бид цаг уурын гэнэтийн үзэгдэлтэй тулгарах нь ихэслээ. Тиймээс хотын захиргаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаа шуурхайлах ёстой. Улмаар 2024 оноос Ром хотод дизель хөдөлгүүртэй автомашинаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж Ражи илтгэлдээ онцолсон байна. Энэ жил Ром хотод сүүлийн 50 жилд байгаагүй их хэмжээний цас орсон нь Италийн Засгийн газрыг багагүй сандаргажээ. Цаг уурын олон улсын “C40 цаг” дээд хэмжээний уулзалтад дэлхийн томоохон 92 хотын дарга оролцсон юм байна. Дашрамд дурдахад, хоёр жилийн өмнөөс Парис, Афин, Мадрид, Мехико хотуудад дизель хөдөлгүүрт автомашинуудыг 2025 оноос хязгаарлах шийдвэр гаргажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)