Хүүхдэд халтай улсаар Сирийг нэрлэв
- 2018-03-14
- Дэлхий
- 0
НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг орны жагсаалтыг Сири улс тэргүүлсэн байна. Дайны хөлд нэрвэгдсэн хүүхдийн тоо Сири улсад хамгийн их байгаа нь хүүхдэд халтай орноор нэрлэх гол үндэслэл болжээ. Судалгаагаар, манай гарагийн 5.5 сая хүүхэд иргэний дайн, зөрчилдөөний улмаас орон гэрээсээ дайжсан бөгөөд тэдний 2.3 сая нь Сирид амьдарч байна. Энэ нь дотоодын хямрал, иргэний дайны зөрчилтэй байгаа бусад оронтой харьцуулахад хэд дахин илүү үзүүлэлт юм. Мөн дайны улмаас амь эрсэдсэн хүүхдийн тоогоор Сири улс тэргүүлсэн байна. Сирийн дайнд 10 мянга гаруй хүүхэд амь үрэгдсэн гэж тус улсын Засгийн газраас мэдээлсэн ч НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд энэ тоонд эргэлзэж байгаа юм. Сирийн бүслэгдсэн хотуудад тав хүртэлх насны 323 мянга гаруй хүүхэд амьдарч буйг эх сурвалжид онцоллоо. Сирид 12 настай эрэгтэй хүүхдийг дайн тулалдаанд албан хүчээр оруулж, балчир жаалууд буу зэвсэг агсан хамгаалагч, эргүүл хийн зогсч байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буйн жишээ. Мөн насанд хүрээгүй охидыг албан хүчээр гэрлүүлснээс бэлгийн мөлжлөгөд өртөж буйг таслан зогсоохыг НҮБ-аас уриаллаа.
Сэтгэгдэл (0)