Спортыг улс төртэй хутгах хэрэггүй гэжээ

 

Олон улс дахь улс төрийн асуудлуудыг спорттой холбох хэрэггүй хэмээн ХБНГУ-ын дотоод хэргийн сайд Хорст Зеехофер “Bild” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Орос болон Барууны орнууд хоорондын харилцаа тааруухан байгаа энэ нөхцөлд Герман 2018 оны Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үл ойшоох хэрэгтэй юу?” хэмээн асуухад тэрбээр “Улс төрчид спортыг биш улс төрийн асуудлыг л шийдэх ёстой” хэмээн хариулсан байна.
  
ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт Оросыг буруутгасантай холбоотойгор ирэх зун тус улсад болох Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Их Британийн өндөр дээд тушаалын түшмэд болон хааны гэр бүлийн гишүүд очихгүй хэмээн өнгөрсөн лхагва гарагт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн билээ.  
 
ДАШТ-2018-ын тоглолтууд энэ оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 

Э.Аянзаяа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (24.14.70.97)

    2018-03-19

    Sport ultorchdiin hiih oroltsoh ajil bish.Uuniig oilgodog uhaantai olon ulstochid baigaa gedegt itgeltei bna.

  • Зочин (66.181.190.47)

    2018-03-18

    Германий сайд шударга хүн байна. ОУОХ-ноос эхлээд улстөртэй хутгалдаж спортыг улс төрийн тогтоом болгож байгаа нь муухай харагдаж байгаа. Английн ноёд ирнэ үү байна уу. Тэднээр дэлхийн спорт дутахгүй ш дээ. Англосаксууд ер нь хөгийн гарууд ш дээ. Өөрсдийгөө дээд хүмүүс гээд ойлгочихсон.