Барууны орнуудын төр засгийн тэргүүнүүд ингэж тайлбарлав
- 2018-03-21
- Дэлхий
- 2
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан В.Путинд улс орнуудын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагууд баяр хүргэсээр байна. Харин барууны орнуудын төр засгийн тэргүүнүүд Владимир Путинд баяр хүргэхээр төдий л яарсангүй. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баяр хүргээгүйг барууны хэвлэлүүд онцолсон. Баяр хүргээгүй шалтгааныг ч Цагаан ордон тайлбарлав.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП
“В.Путиний ээлжит ялалт Вашингтоны хувьд гэнэтийн зүйл биш. Тиймээс Москва руу баярын цахилгаан илгээх төлөвлөгөө Цагаан ордны ажлын хуваарьт багтаагүй. Гэхдээ АНУ ОХУ-тай боломжит салбарт хамтрын ажиллах хүсэлтэй байгаа” хэмээн орон нутгийн томилолтоор мордохын өмнө сэтгүүлчдэд хандан мэдэгджээ.
ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛЬ МАКРОН
“Оросын холбоотон орнуудын Сири улсад явуулж байгаа ажиллагаанд сэтгэл зовниж байна. Таны шинэчлэлийн үйл хэрэгт амжилт хүсье” хэмээн Кремльтэй шууд холбогдохдоо мэдэгдсэн ч баяр хүргээгүй байна.
АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ТЕРЕЗА МЭЙ
“Тагнуулын төв газрын ажилтан асан Сергей Скрипалийн аминд халдсан хэргийн дагуу мэдээлэл өгөхийг ноён В.Путинаас хүсч байна” хэмээжээ. Тэрбээр улс орноо төлөөлөн Оросын төрийн тэргүүнд баяр хүргэхээс татгалзжээ.
ХБНГУ-ЫН КАНЦЛЕР АНГЕЛА МЕРКЕЛЬ
“Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, манай хоёр улс, ард түмний харилцааг бэхжүүлэх нь чухал” гэж Кремлийн тэргүүнтэй холбогдохдоо онцлон тэмдэглэжээ. В.Путинийг дахин сонгогдсонд канцлер А.Меркель бус Германы Ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайер баяр хүргэж цахилгаан илгээжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (2)
(122.201.22.69)
Англичууд ч эвгүй гарууд даа.Оросоос зугтан очсон тагнуулын хэрэгцээ дууссан учир тэднийг оросыг муулах зэвсэг болгож ашиглахын тулд нухаж ч мэдэх хүмүүс дээ.
зочин (202.9.42.177)
Крымын иргэд ОХУ-д үлдсэндээ сэтгэл хангалуун байдгаа барууны сэтгүүлчидэд илэрхийлж ямар азаар Украйнд нэгдээгүй вэ гэж баярлацгааж байсан нь тэдний бодол яри лцлага авах гэсэн хүсэл эрмэлзлийг унтраажээ. Дайн дажин үймээн самууны үүр болсон украйнд нээрээ хэн амьдрахыг хүсэх билээ.