Ли Көцян:"Нээлттэй хаалга-Хятадын үндсэн бодлого"
- 2018-03-21
- Дэлхий
- 0
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААГ ЭРХЭМЛЭНЭ
Эдийн засгийн нөхцөлийг чөлөөтэй болгохын тулд Хятад улс аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах, зөвшөөрөл авах орчинг бүрдүүлэх, төслийг батлан зөвшөөрөх хугацааг цаг алдалгүй шийдвэрлэх, захиргааны үйл ажиллагаа, үйлчилгээг цахимаар зохицуулах, татвар болон төрөл бүрийн зардлыг танах гэсэн зургаан талт зарчим баримтлахаар болжээ. Тус улсын сүүлийн 40 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт бол нээлттэй байх бодлоготой салшгүй холбоотойг Ли Көцян онцоллоо. Тэрбээр “Нээлттэй байх нь Хятадын үндсэн бодлого бөгөөд импортын барааны татварыг бууруулж, чөлөөт худалдааг өргөжүүлнэ. Засгийн газрын хүчин чармайлт нь 1.3 тэрбум хүн амтай зах зээлийг гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөний талбар болгож, Хятадын хэрэглэгчдийг сонголт, чанартай бүтээгдэхүүнээр хангахад оршино” гэжээ. Хятадын эдийн засаг тогтвортой байгаа тул системийн эрсдэл тулгарахгүй. Харин ч тус улсын эдийн засгийн нийт хэмжээ 80 гаруй их наяд, банкны хөрөнгө 250 их наяд юаньд хүрчээ. Энэ талаар “Санхүүгийн салбарт ч хууль зөрчсөн эсвэл эрсдэлээс зайлсхийх шаардлага тулгардаг. Хяналт шалгалтын газар идэвхтэй ажиллаж, шуурхай арга хэмжээ авч, эдийн засгийн эрсдэлийг газар авахаас нь өмнө шийдвэрлэж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална. Хятад улс дэлхийн эдийн засгийн 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд оруулж буй бидний хувь нэмэр” гэж Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд мэдэгджээ.
УЛС ТӨРИЙН БОЛЗОЛ ТАВИХГҮЙ “БНХАУ
олон улстай эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтална. Бид нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалж, ямх газраа ч бусдад алдахгүй. Мөн бусдын Бээжин хотноо Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн бүгд хурал өндөрлөж, Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоныхоо дараах анхны илтгэлээ тавьсан байна. Тэрбээр “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг цогцлоон бүтээхэд иргэн бүр чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятад мөрөөдлийг хамтдаа бүтээе. Миний бие Үндсэн хуулиар олгогдсон үүрэг хариуцлагаа журамлан сахиж, эх орон, ард түмэндээ үнэнч байж, Хятадын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй ажиллана” гэж амласан байна. Бүгд хурлын дараа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрынхаа шинэ бүтэц, улсынхаа хэтийн зорилгын талаар мэдээлэл өгчээ. газар нутгийг эзлэхгүй. Хятад улс энхтайван, хөгжлийн замналыг баримтална. Бид бусад улстай хууль тогтоомжийн хүрээнд хамтран хамтран ажиллана. "Нэг бүс,нэг зам" санаачилгыг хэрэгжүүлсэн нь хамтдаа бүтээн байгуулж, үр өгөөжийг нь хуваалцах зорилготой юм. Хөгжиж буй орнууд ялангуяа буурай хөгжилтэй улсуудад туслахдаа улс төрийн ямар ч болзол тавихгүй. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргавал БНХАУ хүлээн авна. Гэхдээ энэ бүхнийг улс төрийн өргөтгөл хэмээн ташаа ойлгож болохгүй” гэж Ли Көцян хэлжээ.
ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ЭМИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЖЭЭ
Зах зээлийн борлуулалт ихтэй бүтээгдэхүүн, ялангуяа иргэдэд хэрэгтэй хорт хавдрын эсрэг эм бэлдмэлийг татваргүй болгожээ. Хятад улс үйлчилгээний салбарт хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, ахмадуудын асрамж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, санхүү зэрэг салбарт илүү хөнгөлөлт үзүүлэх юм. Үйлдвэрлэлийн салбарыг бүрэн чөлөөлж, технологийг хүчээр шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байж, оюуны өмчийг хамгаалж гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтын механизмд үргэлжлэн зохицуулалт хийхээ мэдэгдээд байна.
“ТАЙВАНИЙГ ТУСГААРЛАХ” ҮЗЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ
"Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн ямарваа оролдлого, үзлийг эх газрын тал хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гадаадын улс орнууд "Тайваниар оролдох"- ыг хүлээн зөвшөөрөхгүй. Энхтайванч хөгжлийг баримтлах нь хоёр эргийн ард түмний эв нэгдлийг хамгаалахад оршино. Эх газрын тал энэ бодлогоосоо ухрахгүй. Нэг Хятад улсын зарчмын дагуу "9.2- ын нийтлэг ойлголт"-ыг тусгасан Тайванийн нам, бүлэглэлтэй яриа хэлэлцээр өрнүүлэх, эх орны эв нэгдлийг биелүүлэхэд бэлэн байна” гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд мэдэгдлээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)