Марк Цукерберг зургаан тэрбум ам.доллараа алдлаа
- 2018-03-21
- Дэлхий
- 1
“Facebook" сайтыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг зургаан тэрбум ам.долларын хөрөнгөө алдлаа. CNBC теле сувгийн мэдээлснээр Британийн “Cambridge Analytics" аналитикийн компанийн дуулианаас болж түүний хөрөнгө ийнхүү буурсан байна.
Тус компани олон нийтийн сүлжээ хэрэглэгч 50 сая гаруй хүний хувийн мэдээллийг цуглуулж, түүнийхээ үндсэн дээр улс төрийн үнэлэмжийнх нь анализын алгоритм бүтээжээ. Үүнийг сонгогчдын сонголтод нөлөөлөх, зохих зар сурталчилгаа явуулахад ашигласан байж болзошгүй аж.
Британийн нэгэн теле суваг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн материалыг дэлгэсэн билээ. Уг материалд Cambridge Analytics”-ийн төлөөлөгчид хахууль авч, бусдын нэр төрийг гутаах замаар дэлхий даяар хэдэн зуун сонгуулийн ажиллагаанд оролцсон тухай дурджээ. Тус компанийн тэргүүн Апександр Никс ч уг асуудлаас болж огцроход бэлэн болсноо зарласан байна.
Энэхүү мэдээлэл тархсаны дараа “Facebook"-ийн хувьцааны ханш бараг долоон хувиар унажээ. Ингээд даваа гарагийн худалдааны дүнгээр нэгж хувьцаа 172.5 ам.доллар болжээ.
Цукерберг компанийн 400 сая үнэт цаасыг эзэмшдэг. Bloomberg-ийн шинжээчдийн тооцоолсноор түүний хөрөнгө арайхийн 70 тэрбум ам.долларт хүрч байгаа аж.
Э.Мөнхзаяа
Сэтгэгдэл (1)
(122.201.31.224)
Арайхийн 70 тэрбум доллар. Цусаараа тээглэ. Тэхэд минийх сая хүрч байгаамуу, мэдэхгүй. Арай л харьцангуй юмаа. Одооноос мэдээллийн технологи ашиглахаа больдог ч юмуу. Гадныханд хөрөнгө оруулахгүйн тулд.