Н.Саркозийг авлигын хэргээр саатуулжээ

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг авлигын хэрэгт буруутган Пари­сын Цагдаагийн газраас баривчилжээ. Түүнийг 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа Ливи улсаас хууль бус санхүүжилт авсан байж болзошгүй гэж Фран­цын хэвлэлүүд мэдээлж байна. Н.Саркозийг авлигын хэрэг болон улсын хөрөнгийг шамшигдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн зэ­ рэг хэргээр яллаж магадгүй гэнэ.

Францын Санхүүгийн гэмт хэрэг хариуцсан ахлах прокурор Элиани Хоулеттийн мэдээлж буйгаар, Н.Саркозийг орон нутгийн цагаар өчигдөр өглөө 08.00 цагт баривчилж, Нантеррегийн цагдаагийн газарт байцаахаар болжээ. Н.Саркозийг Ливийн эрх баригчидтай холбоотой тухай эх сурвалжууд 2011 оны гуравдугаар сараас мэдээлж эхэлсэн. Тухайн үед Ливийн удирдагч асан Муаммара Каддафийн хүү Сейф аль-Ислам санхүүгийн дэмжлэг авснаа хүлээн зөвшөөрөхийг Николя Саркозигаас шаардаж байжээ. Гэвч Н.Саркози Ливийн Засгийн газраас санхүүгийн тусламж аваагүй гэж мэдэгдсэн юм. Харин Муаммара Каддафи Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, Н.Саркозийн дансанд 50 сая евро шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн талаар эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Mediapart” сайтад мэдээлжээ.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)