“Битлз” хамтлагийн бөмбөрчин Ринго Старрыг Хүлэгт баатрын одонгоор шагнажээ
- 2018-03-22
- Дэлхий
- 0
Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям “Битлз” хамтлагийн бөмбөрчин Ринго Старрыг Хүлэгт баатрын одонгоор шагнажээ. Букингемийн ордонд болсон ёслолд 77 настай Ринго Старрын гэр бүл, Английн урлаг, соёлын алдартнууд оролцсон байна. Английн хатан хаан II Элизабета “Битлз” хамтлагийн дөрвөн гишүүнийг 1965 онд Хүлэг баатрын одонгоор шагнасан бөгөөд Вьетнамын дайны үеэр Жон Леннон, Ринго Старр нар одонгоо албан ёсоор буцаан өгчээ. Ринго Старрын дэлхийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, Их Британийн нэр хүндийг XX зуунд олон улсад хөгжмөөр мандуулсан хэмээн дахин шагнах шийдвэрийг хатан хаан II Элизабета баталжээ. Домогт бөмбөрчин ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ нэр хүндтэй шагналыг 53 жилийн өмнө хамтлагийн залуустайгаа авсан. Харин одоо ганцаараа зогсч байна. Гунигтай л юм. Сэр Ричард гэж дуудуулна гэхээр сонин санагдаж байна шүү” хэмээжээ. Их Британийн төрийн дээд шагнал Хүлэг баатрын одонг сэр хэргэм дагалддаг юм байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)