Камертоны Ганаа талийгаач дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулан дуу гаргажээ

“Камертон 2” шоунаас төрөн гарсан “Бид дөрөв” хамтлаг нь “Чамаас би асууя” хэмээх ковер дуугаараа олноо танигдаж, дуулсан дуу нь монголын мянга, мянган залууст хүрч чадсан билээ.

Тус шоунаас төрсөн ирээдүйтэй дуучин хэмээн олонд нэрлэгдэж байсан Маргадыг зуурдаар таалал төгслөө гэсэн харамсалтай мэдээг бид хэд хоногийн өмнө хүргэж байсан.

Талийгаач Маргад нь Камертон хамтлагийн дуучин Ган-Эрдэнийн үеэл дүү билээ. Эд хийж бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисон дүү Маргадынхаа гэгээн дурсгалд зориулж дуучин Л.Ган-эрдэнэ ах Тайванбаттайгаа хамтран дуу “Гэгээн хүсэл” дуу амилуулжээ.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)