Ж.Мөнхбат:Төсвийн хууль зөрчиж байгаа асуудлыг заавал батлах шаардлагатай юу?
- 2018-04-24
- Видео
- 0
Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулиар Мод, модон эдлэлийн материалыг гаалийн татвараас чөлөөлөх тухай асуудал туссан байлаа. Төсөвт тодотол хийхгүйгээр оруулж ирснийг гишүүн Ж.Мөнхбат шүүмжилж:
-Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай бодлогын шийдвэр гаргавал түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ гэж бичсэн. Төсөвт онцгой нөлөө байхгүй гэсэн зүйл байхгүй. Хууль зөрчин зөрчин ийм шийдвэр гаргах хэрэг байна уу. Яагаад төсвийн тодотгол оруулж ирэхгүй байна вэ? гэв.
Сэтгэгдэл (0)