Хятадад үйлдвэрлэдэг үхлийн аюултай 9 хүнсний бүтээгдэхүүн
- 2018-05-02
- Дэлхий
- 17
Урд хөршид дэгдэж буй хүн амын өвчлөлийн 80 орчим хувь нь хоол хүнснээс үүдэлтэй гэсэн судалгаа байдаг. Гэтэл Монгол Улсын хүнсний бараа, бүтээгдэхүүн импортлогч гол орон нь Хятад улс хэвээр байна. Бид өмнө нь химийн бодисоор хордуулсан хятад сармиснаас болгоомжлохыг сануулсан мэдээлэл хүргэж байсан билээ.
Тэгвэл энэ удаад хүний эрүүл мэндэд нэн хортой, үхлийн аюултай өвчин үүсгэх эрсдэлтэй хуванцар материалаар хийсэн 9 бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.
Хуванцар цагаан будаа
Манай улс жилд 40 гаруй мянган тонн цагаан будааг есөн улсаас оруулж ирдэг аж.Тэдгээрийн 50 орчим хувийг Хятад улсаас оруулж ирсэн цагаан будаа бүрдүүлдэг байна. Тэгвэл урд хөршид цагаан будааг пластик, хуванцар материалаар хийх болсон тухай гадаад болон дотоодын хэвлэлүүд бичих болжээ. Гурван аяга хуванцар будаа идэхэд нэг гялгар уут идсэнтэй тэнцдэг байна.
Хуурамч өндөг
Хятадын вэб сайтуудад хуурамч өндөг үйлдвэрлээд өдөрт 70 ам.долларын орлого олох боломжтой хэмээн сурталчилсан видео бичлэгүүд цөөнгүй байдаг. Хятадууд алгиний хүчил, желатин, кальцийн хлорид, ус болон будагч бодис ашиглан хуурамч өндгийг хялбар хийдэг бөгөөд кальцийн карбонатаар өндөгний хатуу хальсийг хийдэг байна. Ийм хуурамч өндөг идвэл ой санамж муудаж, сэтгэцийн олдмол өвчтэй болох эрсдэлтэй аж.
Үйлдвэрийн давс
Үйлдвэрийн давсыг урт хугацааны турш хүнсэнд хэрэглэдэг давс хэмээн худалдаалж байсан. Уг давс нь хүний бие махбодь хийгээд сэтгэхүйд нэгэн зэрэг хортой төдийгүй нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна.
Хятад сармис
Хятадын фермерүүд хөдөө аж ахуйд ашиглахыг хориглодог пестицид хэмээх бодисыг түгээмэл ашигладаг гэнэ. Пестицид нь ургамалд хөнөөлтэй шавьж, нян, өт хорхой, мэрэгч амьтдыг устгаж, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг нийлэг бодис юм. НҮБ-аас мэдээлснээр, энэ хорны хэрэглээ сүүлийн 45 жилд 450 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянган хүн пестицидээс хордож нас бардаг аж. 40-80 мг пестицид үхэлд хүргэх аюултай байдаг гэнэ.
Түүнчлэн хөрсөн дахь мөнгөн ус, хүнцэл, төмөрлөг элемент зэрэг хүнд металлын хэмжээ тав дахин нэмэгдсэн болохыг 2014 онд Хятадын Засгийн газраас гаргасан албан ёсны тайланд дурьджээ. Иймээс Хятадад тариалсан сармис болон бусад хүнсний ногоо хүний эрүүл мэндэд хортойг судлаачид анхааруулсаар байна.
Цементтэй хушга
Хүний биед олон төрлийн ач холбогдолтой хушгыг ч хуурамчаар үйлдвэрлэх болжээ. Хушганы ясыг дахин ашиглаж дотор нь цемент хийж худалдаалах, хил давуулсан хэрэг Хятадад цөөнгүй гарчээ.
Бэлэн гоймон
2011 онд Хятадын Жуншань хотод 5.5 тонн хуурамч гоймон үйлдвэрлэсэн хэрэг гарч байжээ. Бэлэн гоймонг өнгө оруулагч хорт бодис, хатуу парафин ашиглан үйлдвэрлэж байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болсон байдаг аж. Энэ нь хуурамч гоймонтой холбоотой ганцхан жишээ юм.
Үхрийн мах
Урд хөршид үхрийн мах нэлээд үнэтэй байдаг. Иймд Хятадын зарим ресторан гахайн махыг химийн бодис ашиглан 90 минутын дотор үхрийн махтай адилхан амттай болгодог гэнэ. Ийм хуурамч үхрийн мах идсэн тохиолдолд удаан хугацааны турш хордлогод орж улмаар хорт хавдар тусах магадлалтайг эмч нар анхааруулжээ.
Ногоон вандуй
Хятадаас экспортлодог хуурамч бүтээгдэхүүний нэг нь ногоон вандуй юм. Хуурамч вандуйг шар буурцаг, өнгө оруулагч бодит, цайруулагч болгон ашиглах зориулалттай натрийн метабисульфит ашиглан хийдэг аж. Ногоон вандуй өмөн үүгээс сэргийлэх ач холбогдолтой хүнс. Гэвч хуурамчаар үйлдвэрлэсэн ногоон вандуйг чанах үед өнгө оруулагч бодис нь ялгардаг бөгөөд уг хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед маш хортой гэнэ.
Сүү орлуулагч нэмэлт тэжээл
Хуурамчаар үйлдвэрлэсэн сүү орлуулагч нэмэлт тэжээл нь хүүхэд өсөж торних үед толгой нь мэдэгдэхүйц томорч, биеийн бусад хэсэг нь аажмаар доройтоход хүргэдэг хорт бодисуудыг агуулдаг гэж Хятадын онлайн вэб сайтуудад бичжээ.
Сэтгэгдэл (17)
зочин (64.119.27.58)
Сүүг хятадын хуурай сүүгээр хийдэг гэнэ үү
зочин (103.26.192.43)
эдгээр хүнс нь манайд орж ирээд байгаа юмуу хэрэв тийм бол төр засаг , мэргэжлийн хяналтын газар юу хийгээд байна Цөөхөн монгол чинь дуусах нь эээ
(150.129.141.241)
Гадаад Худалдааны Яам байгуулах хэрэгтэй . Гол гол хүнсний барааг 2 орны гэрээны дагуу үйдвэрийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх хэрэгтэй . Түүнээс хэдэн наймаачин авгай нарт амь насаа даатгаж болохгүй боллоо . Тэд нар авчирч байгаа бараандаа амаа ч хүргэдэггүй . Өөрсдөө улсын дэлгүүрээс нь хүнсээ авдаг . Тэдэнд үнэ нь хямд бол юу ч хамаагүй .
ЭМЧ НАР САЙН МЭДЭЖ БАЙГАА (202.21.100.211)
БҮХ ТӨРЛИЙН АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНД ХЯТАД СПИРТ ОРЖ БАЙГАА ТУЛ ДОНТУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ХОРДЛОГО, ХОРТ ХАВДАРААР НАС БАРДАГ БОЛСОН
Зочин (66.181.190.193)
Ху жааруугаа зайлаач чи үлиыгээ хийж энд суугаад байгаан
Zochin (202.21.106.134)
Manaih gants hyatadtai hudaldaa hiihgee todorhoi hyazgaartaigaar hiih heregtei. Hyatdaas hunsnii zuil oruulj irdeg AAN-ded hyanalt shalgalt, garal uusliig ni saitar shalgaj oruuldag bh ni zov. Hunsnii ayulgui baidal bol irgen, AAN, tor zasgiin chuhal asuudal. Eruul huns hereglej baij l hoich ue maani, irged maani yadaj l ovchin baga tusaj, eruul chiireg baih bolno. Yapon, Solongos, OHU bolon Evropiin ornuudaas hunsnii zuilee avah ni zov. Tord baigaa teneg nohduud enend yadaj anhaardag boloosoi. Ideh zuilee gadaadaas zahialj avchruuldag nohduud bol ard irged ni hunsendee hordoj bna uu, ugui bna uu gedeg ni sonin bish baih. Ehees torohdoo elit, mongotei toroogui ni tuiliin unen. Zarim neg teneguud, tednii ur huuhed ni tegj bodoj oigodog bh. Horvood nutsgen ireed nutsgen butsdag ni unen shuu
Зочин (66.181.189.145)
ЗАРИМ ТЭНГЭҮҮД ХЯТАДУУДЫГ ҮХЭЭСЭЙ ХАТААСАЙ ГЭЖ ЭЛИЙРЧ БАЙХЫН ОРОНД ӨӨРСДӨӨ ИЙМ ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ, ЭНЭ МЭТ ХОРТОЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НЬ ХИЛЭЭРЭЭ ОРУУЛАХГҮЙ Л БАЙВАЛ БОЛОО БИЗ ДЭЭ. АЛЬ Ч УЛСАД САЙН МУУ ХҮМҮҮС БАЙДАГ,ТЭРБУМ ГАРУЙ ХҮНТЭЙ ХЯТАД ОРНООС САЙН, СААР БҮХИЙ Л ЮМ ХАМГИЙН ИХЭЭР ГАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. .
(64.119.26.17)
Ynen manai mongolchuud urdaas hyamdhyamdlavchirj as high olj ball busdiig bodohgyi
(71.191.160.116)
Uheesei umhii hujaa jungaanuud
Зочин (66.181.161.93)
Монгол улс хүнснийхээ 90%г хятадаас авч байж ийм зүйл бичих нь ичмээр юм сайныг нь авна биз дээ үнэтэй юм нь сайн шүү дээ хятад улс хууль чангатай хуурамч бараа ховор болсон жаахан хуучны мэдээ юу
Zochin (112.224.70.15)
Eron hyatadad ochvol tom delguuruudeeesen yum avsanan deer gadaa gudamjind jijig jijig tergen deer zardag garuud bol aimar bh.gehdee odoo iim yum bhgui bson huulin changa tsaaz avsan shuu dee olon humuus .arail deer yeiin medee yavaad bna.
(103.26.194.82)
монгол орныг эрдэс баялаг газар нутаг ард түмэнтэй нь луйвардаж хөрөнгөжсөн нөгөө төр засгийн том баячууд чинь 7 хоног бүр америкаас онгоцоор хүнсээ захиж авчирч иддэг гэсэншдээ монголоос юу ч авч иддэггүй гэнэлээ
god (182.160.1.206)
TENGER MINI GEJ HELEH MUU UG OLDOHGUI NI. SHOROON TUMEN UNDESTEN YU CH HIIHEES BUTSAHGUI YUMDAAA
ҮНЭН (122.201.26.172)
ЯАЛАА ГЭЖ ИЙМ ЮМЫГ ЦУУРЧ, ХУДАЛ ХЭЛЭХ БИЛЭЭ. ЧАМ МЭТИЙН ҮХРҮҮД ИТГЭХГҮЙ БОЛ ИДЭЭДЛ ҮХЭЭДЛ БАЙЛДАА, ЦААДУУЛ ЧИНЬ ӨӨРСДӨӨ МЭДЭЭД ИДЭХГҮЙЛДЭ, ХАРИН ЧАМ МЭТ НЬ Л ИДЭЭД ҮХЭЭД БН, МАНАЙД ХОРТ ХАВДРААР ЮУ БОЛЖ БГАА БИЛЭЭ
сонгосоор байгаад залхасан нэг (112.72.14.96)
энэ америк үзэл суртал тэд үргэлж 200 жил үнийгээ ярьсаар байгаа орчлон хорвоод өөрийн нутагт хяналт сайтай тарьсан өсөгсөн хүнс хэрэглэсэн манайд тийм бололцоо эрх зүйн үндэс байхгүй агуу их гишүүд минь хүн хоорондын харилцааны хууль баталхаас өөр мэдлэг байхгүй мэрэгжилийн биш байж болно хөөрхий ядаж хийсвэр сэтгэлээ нь хөгжсөн хүн байх ёстой ёстой ном уншиж сурсан хүн байх ёстой та нар сонгосон гишүүдээ юү ярьж байгааг нэг хар чамаас дор байж таарна хэнийг сонгохоо чи мэднэ яаж муу амьдарах чинь чиний сонголт олон юм ярих хэрэг байхгүй
hudlaa baih oo (115.171.245.233)
Hyatad ami nasand hortoi hool ideed baigaa bol irgediinh ni dundaj naslalt osohgui buurah estoi bizdee. Getel dundaj nas odoo 80 hursen. Bidnii yarij bichdeg shig hor honooltei hool huns uildverleed baigaa yum bol odor bur l irged ni olon arvaaraa uheed,hun am ni tsoorno bizdee. Toroltoo hyazgaarlaad baihad l hun amiin osolt tegtlee buurahgui l baina sh dee.Ene olon hunii dotor busarmag uildel hiisen tsoon toonii hun baigaag uguisgeh argagui ee. Tiim humuusiin uildsen hereg bailgui dee
hudlaa baih oo (115.171.245.233)
Hyatad ami nasand hortoi hool ideed baigaa bol irgediinh ni dundaj naslalt osohgui buurah estoi bizdee. Getel dundaj nas odoo 80 hursen. Bidnii yarij bichdeg shig hor honooltei hool huns uildverleed baigaa yum bol odor bur l irged ni olon arvaaraa uheed,hun am ni tsoorno bizdee. Toroltoo hyazgaarlaad baihad l hun amiin osolt tegtlee buurahgui l baina sh dee.Ene olon hunii dotor busarmag uildel hiisen tsoon toonii hun baigaag uguisgeh argagui ee. Tiim humuusiin uildsen hereg bailgui dee
Хоосон байна
Хоосон байна