Нэгдмэл Хятад зарчмыг хүндэтгэхийг уриаллаа

Хятадад бизнес эрхэлж буй гадаадын аж ахуйн нэгж Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой хэмээн тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. АНУ-ын тал мэдэгдэл хийж, гадаадын аж ахуйн нэгж өөрийн сайт, сурталчилгааны материалдаа Хонконг, Макао, Тайванийг "улс орон"- ны жагсаалтад оруулж болохгүй гэсэн Хятадын холбогдох салбарын шаардлагыг буруушаасан билээ. Үүнтэй холбогдуулан Хятад улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан “Энэ дэлхийд нэгдмэл Хятад улс оршин тогтнодог.

Хонконг, Макао, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг билээ. Бээжингийн тал нэгдмэл Хятадын зарчмын дагуу гадаад орнуудтай тогтоосон харилцаагаа үргэлжлүүлэн зохицуулна. Үүний зэрэгцээ, Хятадад бизнес эрхэлж буй гадаадын аж ахуйн нэгж Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, манай улсын хууль, ард түмний үндэстний сэтгэлгээг хүндэтгэх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.106.126)

    2018-05-20

    ustaj muhuusuu ene hujaanuud.hezee 1 negdmel hujaa gej baihgui

  • (37.123.160.214)

    2018-05-20

    buu dongos taiwan tusdaa uls