Трамп, Ким Чен Ун нар Сингапурт уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтыг зохион байгуулах газраар Сингапур сонгогдож, бэлтгэл ажил хийгдэж эхэлснийг  Цагаан ордноос мэдээлжээ.

Албаныхны мэдээлснээр төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн Даваа гаригт Хойд Солонгосын нийслэл Пхеньяныг зорьж, уулзалтын зохион байгуулалтын тухай асуудлыг шийдвэрлэн өчигдөр нутаг буцсан байна.

АНУ-ын талаас  Сингапур улсыг сонгосон шалтгаан “Төвийг сахисан бодлого болон хотын дэд бүтэц, аюулгүй байдлыг хангах чадварыг харгалзан үзсэн” хэмээн тайлбарлажээ.

Одоогоор ердөө удирдагчдын уулзах газар тодорхой болсон бөгөөд хугацааны асуудлыг ойрын өдрүүдэд тодорхой болгон, зарлана гэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн цагийн хуваарийн дагуу тооцож үзвэл уулзалт ирэх зургадугаар сарын дундуур /10-15/ болох магадлал өндөр байгаа аж.

Эх сурвалж: theguardian.com, CNN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)