Умард Солонгост хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг сулалжээ
- 2018-05-10
- Дэлхий
- 0
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Умард Солонгост хийж байгаа айлчлалын бас нэг гол зорилго бол, талууд тус улсад хоригдож байгаа Америкийн 3 иргэнийг суллах асуудлыг бас хөндөж хэлэлцэх байсан. Харин талууд тохиролцоонд хүрч 3 иргэнийг сулласан байна.
Японы Эн Эйч Кэй телевизийн мэдээлж байгаагаар өнгөрсөн шөнө, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 3 иргэний хамт нисэх онгоцондоо сууж байгаа дүрс бичлэгийг харуулжээ. Энэ тухай ч, ерөнхийлөгч Дональд Трамп, өөрийн цахим хуудас болох твиттерхуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Шоронгоос суллагдсан 3 хүний биеийн байдал сайн байгаа тухай мөн мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап” агентлагийн мэдээлж байгаагаар суллагдсан 3 иргэн нь Солонгос гаралтай нэг нь номлогч бол хоёр нь багш юм. Умард Солонгост тагнуул хийж дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр 3 иргэнд ял оноож өнгөрсөн 2017 оны 4-р сарын эхээр хорих газраас Пхеньяны ойролцоох зочид буудалд шилжүүлэн байрлуулжээ.
Харин Умард Солонгосын эрх баригчид Америкийн 3 иргэнийг суллахыг зөвшөөрсөн бөгөөд 2 сарын өмнө суллах шийдвэр гаргасан гэнэ. Гэхдээ умардын эрх баригчдын энэ шийдвэр Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах ёстой гэх Вашингтоны байр суурийг өөрчлөхгүй юм байна. Америкийн 3 иргэний хувь заяа хэрхэх нь Вашингтон болон Пхеньяны харилцаанд нөлөөлнө гэж Америкийн төрийн департаментын төлөөлөгч мэдэгдэж байсан. Ерөнхийдөө АНУ болон Умард Солонгосын хоорондын харилцаа, эдгээр иргэдээс шууд хамааралтай байсан гэж хэлж болох юм.
Энэ үйл явдлыг мөн олон улсад Трам Ким-ийн түүхэн дээд хэмжээний уулзалтаас өмнө шийдвэрлэсэн чухал асуудлуудын нэг боллоо одоо 2 тал харилцан зөвшилцөхөд илүү нээлттэй болж байна гэж харж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)