Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа
- 2018-05-16
- Дэлхий
- 5
Өмнөд Солонгостой лхагва гарагт буюу өнөөдөр хийхээр товлоод байсан дээд түвшний хэлэлцээг цуцалж буйгаа БНАСАУ мэдэгджээ.
Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /СЦМТА/ мэдээлснээр, АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа нь Өмнөд Солонгостой хийх хэлэлцээг цуцлахад хүргэсэн байна.
Өнгөрсөн сарын 27-нд болсон хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг, тухайлбал Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд энхийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай тохиролцоог ажил хэрэг болгох төлөвлөгөөг боловсруулах асуудлыг өнөөдрийн уулзалтын үеэр авч хэлэлцэх ёстой байсан юм.
Умардын зүгээс ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт хийхээр төлөвлөөд байсан БНАСАУ болон АНУ хоорондын дээд хэмжээний уулзалтын талаар АНУ дахин бодож үзэх хэрэгтэй гэж СЦМТА анхааруулжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (5)
зочин (64.119.19.213)
Хүн нэг талаас санаачлага гаргаад цөмийн зэвсэггүй бүс болгое гээд санаачлага гаргаад байхад нөгөө талаас хүлээн авахгүй байгаа нь нөгөө л их гүрний дээрэнгүй чанар хадгалагдсаар л байгааг харуулж байна. Энэ бол АНУ -ын систем юм даа.
зочин (203.91.112.137)
Ардчилл гэдэг үг бидний анх бодож байснаас тэс өөр утга агуулга ,зорилго бүхий үг, үйлдэл гэдгийг монголчууд хэзээд санаж яв. Худэлдагдсан гадны тавиулыг ардчилл гэдэг үг хамгаолдаг гэдгийг сана. Улс орныг самархад гадны нэг хорлон сүйтгэгч хэрэг болдог . Төр самарах гэсэн увайгүй гадны тавиулыг илрүүлэн яллах гэвэл америк ардчилл нэрээр, хүний эрх, хэлж ярих эрх, хэвлэн ниийтлэх эрх, жагсаж цуглах эрх гэдгээр хамгаолан төр лүү нь хүчээр оруулдаг . Үүний замд саад болсон ямар ч сайн хүн засаг,улс төрч , улс үндэстэн үйлээ үзэж , цусанд хөвдөг хуультай . Энэ л америкийн ардчиллын үнэн нүүр царай юм . Жишээ нь ПАНАМА ЛИВИ,СИРИ,ИРАК,ЮГОСЛАВИ,УКРАИН г.м. улсууд.
irgen (62.167.114.16)
zov , shudarga uildel. Muusain amerikiin tyremgiilegch nartai ingej shudarga hariu ogch baihgui bol huurch baigaad irak shig bolgono….hezeech amerikt itgej bolohgui. Delhiid ene buzaruudiin horigoos bolj hichneen zovj zudersench onoodriig hyrtel oorsdiigoo hynii amand hiigeegui augaa kuba oron shig l baih heregtei, aajmaar hogjij ehelj baina, ymarch erhee gadniihand ogoogui !!! jinhen oortoo itgej yadarch baisanch amdrah l bolno
Зочин (182.160.32.109)
Цаг үе нааштай эргэх гэж байхад АНУ тэр цэргийн сургуулилтаа больчих хэрэгтэй шд.
(90.180.37.125)
TER BUDUUN HUUD TUSLAH JMAR HEREGTEI YM OLSSON ARD TUMEN OORSDOON TEMCEH HEREGTEI
Хоосон байна
Хоосон байна