М.Цукерберг Европын парламентад тайлбар хийнэ
- 2018-05-18
- Дэлхий
- 0
Олон нийтийн фэйсбүүк цахим сүлжээг үндэслэгч Марк Цукерберг Европын парламентад хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг дамжуулсан хэргийн дагуу тайлбар мэдэгдэл хийхээр болжээ. Энэ талаар Евро парламентын тэргүүн Антонио Таяни мэдэгдсэн байна. Түүний хэлснээр “Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Брюссельд хуралдах Европын парламентын чуулганы үеэр мэдэгдэл хийх юм.
Ингэхдээ Европын хууль эрхзүй, дотоод хэрэг, иргэний эрхийн асуудлаарх тусгай зөвлөлийн тэргүүлэгчидтэй уулзаж, тайлан илтгэл тавихаар төлөвлөсөн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар М.Цукерберг ирэх долоо хоногт Брюсселийг зорих бололтой. Фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Их Британийн “Кембриж Аналитика” компани хууль бусаар авч ашигласан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч, шуугиан дэгдээсэн билээ. Энэхүү компани Фэйсбүүк компанийн 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйл ажиллагаандаа хууль бусаар ашигласан болохыг тогтоосон байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)