Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Монголын эдийн засгийн чуулган”-д панелистаар оролцлоо
- 2018-05-21
- Эдийн засаг
- 0
Монголын эдийн засгийн чуулган 2018 форум өнөөдөр /2018.05.21/ Төрийн ордонд эхэлж байна. “Хүчээ нэгтгэе” уриатай тус чуулганы “Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого ба хэрэгжих хөтөлбөрүүд” нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр панелистаар оролцож, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын санг байгуулж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдсэн талаар илэрхийлсэн юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд уул уурхай, дэд бүтэц, ногоон хөгжил, хөдөө, аж ахуйн салбарт чиглэсэн томоохон хөгжлийн болон өгөөж бүхий төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан ажиллаж байгаа талаар дурьдлаа. Дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалтын сан байгуулсан олон улсын туршлагыг судалж хамтран ажиллаж байна. АНУ-ын Засгийн газар, Сангийн яам болон манай оронтой ижил түвшний улс оронд тухайн хөрөнгө оруулалтын санг хөгжүүлсэн туршлагатай экспертүүд ирж ажиллана.
Мөн томоохон төслүүдийн техник эдийн засгийн үзүүлэлт нь Монгол Улсын Хөгжлийн банк болон хуулийн шаардлагыг хангадаггүй, үүнийг шийдэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Иймд төслийн ТЭЗҮ-г хөрөнгө оруулалтын сангаас санхүүжүүлээд эргээд төлүүлэх боломж байгаа талаар онцлон тэмдэглэлээ.
Эх сурвалж: Монгол улсын хөгжлийн банк
Сэтгэгдэл (0)