М.Ходорковский: В.Путин өөрийгөө мөнхийн гэж боддог цорын ганц хүн

“Нээлттэй Орос” хөдөлгөөнөөс Берлин хотноо энэ сарын 18-нд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн хүрээнд В.Путиний засаглалын хугацаанд Орос улсад хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг хөндсөн байна. Энэ үеэр ОХУ-ын “ЮКОС” компанийн захирал асан “Нээлттэй Орос” хөдөлгөөнийг санаачлагч МИХАИЛ ХОДОРКОВСКИЙ “Америкийн дуу хоолой” радиод ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэе.

-Та Владимир Путиний шинэ засаглал эхэлсэн энэ үед Оросын хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдлын тухай хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа. Түүний засаглалын эхэн үед ОХУ-д хүний эрхийн нөхцөл байдал ямар хэмжээнд хүрч байна. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд цаашид идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж бий юү?

-Сөрөг хүчний болон иргэний хөдөлгөөний үйл ажиллагааг хэрхэн хязгаарлах болсныг энэ сарын 5-нд зохион байгуулсан жагсаал харууллаа. Ард түмэн засаг захиргааны үйл ажиллагааг шүүмжилж өргөдөл, гомдол бичих зэргээр иргэний шинжтэй тэмцлийг сонгодог байсан бол одоо хурц хэлбэрт шилжсэн. Гудамжинд хэдийнэ буудалцаад эхэллээ шүү дээ.

-Та тэмцлийн бүхий л хэлбэрийг дэмждэг. Гэхдээ аль арга нь танд илүү үр дүнтэй санагддаг вэ?

-Иргэний хөдөлгөөний хувьд гудамжны жагсаал тэмцлийн шилэгдсэн арга ч төрөөс буруу зохицуулалт хийсэн тохиолдолд сөрөг үр дагавар авчирдаг. Ер нь В.Путин л өөрийгөө мөнхийн гэж боддог цорын ганц хүн байх. Бид тав, арван жилийн дараа ямар байх вэ гэдгийг тооцоолж нүүдэл хийх хэрэгтэй. Өнөө хүртэл Оросын нийгэм хуучин бус шинэ Путинг өмгөөлж ирлээ. Энэ бол нэг ёсондоо шинэ сайн хааныг хайсан оролдлого юм. Оросын иргэдийн нийгэмд хандах хандлагыг өөрчлөхийн тулд ард түмний бус системийн шинэчлэл хийх шаардлагатай.

-Өнгөрсөн 18 жилийн хугацаанд бэхжсэн Путинизм хэмээх системийн оройд В.Путинг тойрон хүрээлэгчид гарсан гэдгийг бид мэднэ. Энэ системийг өөрчлөх боломжтой юу. “Нээлттэй Орос” хөдөлгөөн В.Путиний засаглалын эсрэг ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Шинэ систем бүтээхэд ноцтой үр дагавар үүсэх нь дамжиггүй. В.Путинг Петербург хотоос сонгоход эрүүгийн гэмт хэргийн бүлэглэл дэх арбитрчийн үүрэг их байсан. Тэрбээр энэ дүрдээ өнөөдөр ч тоглож байна. Ард түмэн иргэний нийгэмд итгэл хүлээлгэснээр ардчилсан тогтолцоонд илүү тайван замаар шилжинэ. “Нээлттэй Орос” хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Манай хөдөлгөөнийхөн А.Навальный болон К.Собчакийн сонгуулийн штабад ажилласан. Бид Оросын Үндсэн хуульд иргэний нийгмийн хөдөлгөөний тухай зохицуулалт оруулах шаардлага тавьсан. Энэ шаардлагаа биелүүлэхийн тулд тэмцэх болно. В.Путиний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд эрх мэдэл, хүчирхийллийн эсрэг дуу хоолой болон тэмцэнэ.

-Та Алексей Навальныйн сонгуулийн болон олон нийтийн кампанит ажилд идэвхтэй оролцсон. Тэрбээр одоо ч таны холбоотон уу?

-Алексей Навальный бол хурц улстөрч. Би А.Навальныйтай бүх талбарт холбоотон. -Бидний ярилцах хугацаа дуусч байна. Сүүлчийн минутыг танд үлдээе. -Би хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай хэдэн үг хэлье. Энэ тэмцээн ОХУ-ын төдийгүй барууны нийгмийг хуваагдалд оруулсан ноцтой асуудал боллоо. Бойкоттой холбоотой аварга шалгаруулах тэмцээний үеэр Орос улсын нүдийг хаах бодлого баримталж байна. Дэлхийн аваргын тэмцээн бол Оросын нийгмийн бодит төрхийг харуулах дамжиггүй. Мөн “Оросыг тойрсон дайсны хүрээлэл” гэсэн томьёог Кремль бий болгосон гэдгийг ард түмэнд батлах боломж олгож байна. Нөгөө талаар гэмт бүлэглэлээр өөрийгөө хүрээлүүлж, туйлын авторитар дэглэм тогтоосон хүнтэй уулзахыг барууны улстөрчид хүсэхгүй л байгаа болов уу.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • (202.21.117.34)

    2018-05-29

    Энэ еврей нар дандаа оросын Эсрэг юм ярьж хийж явах юм.Еврей нар дэлхийн 2-р дайнд оросуудын ачаар л бүр мөсөн хядуулж дуусалгүй үлдсэнээ санадаггүй ээ.Гитлер ялсан бол энэ нөхөр өнөөдөр ингээд чөлөөтэй хуцаад явахуу. Аав ээж нь хядуулчихсан бол юун энэ ертөнцөд мэндлэх. Изреаль гэж Америкийн далбаанд даварчихсан улс байна. Нэг л

  • irgen (62.167.114.16)

    2018-05-22

    ene ih baliar urvagch hulgaich deeremching sulladag ni buruudsan, baruunii ornuudiin munhag hudlaa medeeleld avtsan tv-yydeer estoi aimshigtai teneg um yariad yavj baidag shdee ene zavaan amtan

  • (90.180.37.125)

    2018-05-22

    Putinizmtei ta bolon tantai adilhan humuus temceh heregtei odoohondoo ter orosiin haan

  • (90.180.37.125)

    2018-05-22

    Putinizmtei ta bolon tantai adilhan humuus temceh heregtei odoohondoo ter orosiin haan

  • zochin (116.44.154.116)

    2018-05-22

    iimerhuu urvagchidiig uhej dald roosoi

  • зочин_ (124.158.106.141)

    2018-05-22

    Орос орныг Дэлхийн 2-р дайныг 3 жил бүслэлтэд байсан хүний хүү мэддэг болохоос энэ наймаачин еврей мэддэггүй л байх даа. Манайхаар бол гомдоллоод байна даа. Н.Энхбаяр шиг.

  • Зочин (64.119.20.230)

    2018-05-22

    Энэ нөхөр Путин ээс өршөөл гуйж захиа бичихдээ би дахиад улс төрөөр оролдохгүй, зүгээр л амиа тээгээд явна гэж гуйсан гэсэн. ХАШРААГҮЙ л байна даа.

  • (66.181.187.64)

    2018-05-22

    Урвагчын үгээр үг хийвэл урвагч л болох биз кккк хаа газар энэ мэтийн золбин зөндөө

  • зочин (49.0.133.130)

    2018-05-22

    ХАДОРКОВСКИЙ ОРОС ОРНЫ ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН ХҮН БЭ ? ТЭГЭЭД БАС ПУТИН ӨӨРИЙГӨӨ МӨНХ ГЭЖ БОДОЖ БАЙНА ГЭДГИЙГ ЯАЖ МЭДЭЭД БАЙНА. ЗӨН БИЛГИЙН ТУЛААН НЭВТРҮҮЛЭГТ ОРООД ҮЗЭЭЧ ХӨ

  • зочин (49.0.191.250)

    2018-05-22

    Энэ еврей нар дандаа АНУ-ын талд ордог. Оросыг үзэн ядагчид юм. ккк Ходроковювский хувиа боддог, Путин улсаа боддог ялгаа их дээ. АНУ ардчилал түгээх нэрээр бусад орныг хямд идэх санаа хийдэг_ улс орон өөрийн толгойтой байхыг АНУ үзэж чаддаггүй

  • (202.55.191.130)

    2018-05-22

    polishiin evrei hodorkovskii orosiin ediin zasgiig baruuniihand ezluulj bsn. Teriig ni boliulsnii tuluu uurlaad hereggui ee.

  • бат (183.177.98.226)

    2018-05-22

    эрх мэдэлгүй нөхөр тархи угаах гэж хичээж байх шив.

  • Zochin (122.201.19.174)

    2018-05-22

    Suirch baisan uls ornoo delhiin hemjeend gargaad irsen udirdagch hun sh dee Putin bol .Hun bolgond taalagdah albagui sh dee

  • Zochid (66.181.161.37)

    2018-05-22

    Oodgui zan gargaj huchirheg Putinii zasaglald aluulah ni dee .Nogoon Navalinii ta 2iin hohi ni bolno shuu .Teneguudee.