Б.Обама продюсер боллоо

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама эрдэм шинжилгээ, судалгааны цуврал, алдартнуудын хөрөг, утга зохиолын нэвтрүүлэг зэрэг баримтат кино туурвих зорилгоор гэр бүлийн “Higher Ground Productions” компаниа байгуулсан билээ. Тэрбээр компаниа төлөөлөн кино болон телевизийн нэвтрүүлэг дамжуулдаг “Netflix” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан талаар тус компанийн албан ёсны төлөөлөгч Тед Сарандос твиттерт жиргэжээ. “Холливүүд репортёр” сэтгүүлд бичсэнээр Обамагийн гэр бүлийн гишүүд найруулж буй киноныхоо гол дүрд тоглох аж. Б.Обама хүний эрх, байгаль цаг уурын өөрчлөлт, улс төрийн сэдвээр нэвтрүүлэг бэлтгэх бол тэргүүн хатагтай асан Мишель Обама хүүхдийн зөв хооллолт, эрүүл мэндийн цуврал хичээл заах юм байна. Талууд гэрээний заалт болон төсвийн талаарх мэдээллээ нууцалж байгаа аж. Б.Обамагийн продюсерлэн найруулсан кино бүтээлийг дэлхийн 190 гаруй улс оронд бүртгэлтэй “Netflix”-ийн 125 сая гаруй хэрэглэгч үзэх боломжтой юм.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)