2017 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэв

Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн, хэрэгжилтэд “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв”-өөр хөндлөнгийн судалгаа хийлгэлээ. Тус байгууллагын зүгээс судалгааны үр дүнгээ өнөөдөр /2018.05.22/ олон нийт, эдийн засагч, судлаачдад танилцууүлж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Бумчимэг илтгэлдээ 2017 оны туршид Монголбанк мөнгөний бодлогын хүүг нийтдээ 3 нэгж хувиар бууруулсан бөгөөд мөнгөний бодлогын төлөв нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэдгийг онцлов. Мөн 2017 онд инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд барих бодлогын зорилт хангагдаж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, ГВАН 3 тэрбум  ам.долларт хүрч нэмэгдсэнээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжсон зэрэг нааштай үр дүнд хүрсэн зэргийг дурдав.

Монголбанкны зүгээс 2018 он гарсаар бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн.  Мөнгөний бодлогын төлөв цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүгийн түвшинг бууруулах чиглэлтэй байгааг судалгааны байгууллагын зүгээс дүгнэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)