Монгол Улсын гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд танилцуулна

УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталжээ. 

УИХ-аас ирэх долоо хоногт батлагдах хууль, тогтоолуудын нэг нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл юм. Энэ тогтоол батлагдсанаар Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Мөн Бүртгэлийн багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх бөгөөд С.Эрдэнэ гишүүний өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээллийг сонсч, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээрг төлөвлөжээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)