Тегеран Европын холбоонд долоон шаардлага хүргүүлэв
- 2018-05-26
- Дэлхий
- 0
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хэвээр авч үлдэх долоон шаардлагыг Тегераны тал дэвшүүлжээ. Оросын “РИА Новости” агентлагийн мэдээлснээр, энэ тухай Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи мэдэгдсэн байна. Европын банкуудын зүгээс Ирантай хийх худалдааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, Ираны газрын тосны худалдааны асуудлаар Европын холбооны улсууд баталгаа олгох зэрэг асуудал дээр дурдсан нөхцөлүүдэд багтжээ. Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хөндөхгүй байхын сацуу бүс нутгийн бодлогод хөндлөнгөөс оролцохгүй байх баталгааг олгохыг Европын улсуудаас хүсчээ.
“Бид Франц, Герман болон Их Британи улстай тэмцэл хийхийг хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч Европын холбооны гишүүн улсууд АНУ- ын жишгийг дагаж мөрдөж байгааг түүх бидэнд нэг бус удаа харууллаа. Тийм учраас Европын холбооны улсууд чимээгүй байдгаа больж, цөмийн хэлэлцээр дээр ажиллаж байгаа гэдгээ батлан харуулах хэрэгтэй” гэж Али Хаменеи ярьсан байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)