Нью Йорк хотын нийтийн тээврийн үсрэнгүй хөгжил

Нью-Йорк хот нь 2015 оны 4-р сарын 1-нд хийгдсэн судалгаагаар АНУ-н нийт хүн амын хамгийн их буюу 8.2 сая оршин суугчтай хот бөгөөд энэ нь Нигер улсын нийт хүн амтай тэнцэхүйц юм. Мөн энэхүү хотод дэлхийн 4 том хөрөнгийн биржийн нэг байдаг ба Брүүклин, Манхеттен зэрэг дүүргүүдэд дэлхийн томоохон компаниудын төв салбарууд байдагийн тод жишээ нь шилдэг хувьцааны брокеруудыг бэлтгэдэг хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн “Wall street” нь энэхүү хотод байрладаг билээ.

Image result for new york wall street

Нийтйин тээврийн үйлчилгээ нь 357 чиглэлд 8900 орчим галт тэрэг, метро, 7000 орчим автобусаар метро болон галт тэрэгний хувьд 2100 орчим, автобусны хувьд 2900 орчим милл зайд зорчигч тээвэрлэлэг байна.

Related image

Хотын нийт тээврийн нийт зорчигчдын 4 орчим хувь нь автобусаар зорчдог ба нийтийн тээврийн салбарын ажилчдын 6 орчим хувь нь автобус үйлчилгээний салбарт ажилладаг байна. Нийт 5700 орчим автобусаар 82 чиглэлд зорчигч тээвэрлэдэг ба нийт тээврийн зай нь 812 милл байдаг. 

Related image
 

Үүний гол шалтгаан нь M:60 болон хэд хэдэн чиглэлд зорчигч тээвэрлэгдэг хуучин автобуснууд нь удаан хугацааны турш ашиглагдсан тул түлш зарцуулалт болон моторын ажиллагаа нь эрс муудаж 2.7 миллээс удаан буюу 4.3 км/цагаас ч бага хурдтай, явган алхаж буй хүн шиг хурдтай явдаг болсон байна. Энэхүү нөхцөл байдалд хотын захиргаанаас хариу арга хэмжээг тухайн хугацаанд аваагүй ба урт хугацаандаа нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөндөө уг асуудлыг шийдвэрлэх арга замыг тусгасан.

Image result for new york old bus

 

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төлөвлөгөө нь 2015-2019 оныг хамрах ба автобусны үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр 1 тэрбум 594 сая ам.долларын төсөв бүхий дараах үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:

 

- 1438 ширхэг дизель, хосолсон болон газан хөдөлгүүртэй шинэ автобуснуудыг шугамд нэвтрүүлэх ба энэ нь автобус хэрэглэгчдийн тоо болон автобусны үйлчилгээнээс бий болгох үр ашгийг нэмэгдүүлэх зорилготойгоор загварчлагдсан байна. Энэхүү үйл ажиллагаанд 905 сая ам.долларыг төсөвлөсөн байна.

Image result for new york new bus

 

-  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх 999 автобусыг шугаманд нэвтрүүлэх ба энэхүү үйл ажиллагаанд 77 сая ам.долларыг төсөвлөсөн. 

- Автобусны засвар үйлчилгээ, нэмэлт тоноглол, хэрэгслүүдийн худалдааны төв байгуулахад 592 сая ам.долларыг төсөвлөсөн байна.

Харин хуучин автобусуудыг засч сайжруулах, чиглэлээр 437 сая ам.долларыг төсөвлөсөн байгаа ба тухайлбал өндөр настай болон харгалзах хүний туслалцаатайгаар автобусанд суух шаардлагатай зорчигчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын намхан, урсдаг шат, ая тухтай суудал зэргийн автобуснуудад нэмж байршуулахад чиглэгдсэн байна. 

Image result for new york bus customer


Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй автобуснуудын хурд нь 2014 оны байдлаар өмнөх оноос 5% орчмоор буурсан үзүүлэлттэй гарсан ба энэ нь замын түгжрэл үүсэх шалтгааны 5-10% орчим нь байна гэсэн судалгааг Нью-Йорк хотын тээврийн газраас хийсэн байна. Энэхүү төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээний талаарх иргэдийн хандлагыг эерэг болгох болон үйлчилгээний шимтгэл хураамжийг буулгах боломжтой тооцсон байна. Энгийн автобусаар зорчиход 2.75 ам.доллар байдаг бол экпресс автобусаар зорчих тасалбарын үнийг 6.5 ам.доллар байсныг 5.5 ам доллар хүртэл бууруулах боломжтой гэсэн судалгааг хийжээ.

2010 он гарснаар нийтийн тээврийн, тэр дундаа автобус үйлчилгээний компаниудын ажилчид нь уламжлалт хуучин (Harlem bus) автобуснуудаа сольж, сайжруулж өгөхийг хотын удирдлагуудаас шаардаж эхэлсэн байна. 

Image result for new york harlem bus

 

А. Буянгэрэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)