Хатан хаан ач хүүдээ харш бэлэглэлээ

Английн хатан хаан II Элизабета өрх тусгаарласан ач хүү Гарридаа Сандринхэм эдлэн газарт байрлах харшаа бэлэглэсэн байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь 1862 оноос хойш хааны гэр бүлийн эзэмшилд байгаа бөгөөд ханхүү Гарри, Мэган Маркле нарын одоо амьдарч буй Кэнсингтоны ордноос зүүн хойд зүгт 177 километрт байрладаг байна.

Хааны гэр бүлийн түүхч Кэролин Харрисын ярьснаар, II Элизабета ханхүү Гаррид Сассексийн гүн хэргэм олгосон бол бэр Меган Марклд гүнгийн ахайтан Рэйчел Меган Маунтбеттан Виндзор хэмээх нэр хайрлажээ. Түүнчлэн Меган Маркл хааны ордны ёс зүйд суралцахаар болсон байна. Тэрбээр хатан хааны гэр бүлийн гишүүдийн ёс зүйн багш Саманта Коэнтай зургаан сар хамтрах гэнэ.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.191.141)

    2018-05-30

    Aztai bysgyi Yuma huvi tavilan gej soninq yumaa