АНУ хятадуудад виз олгох журмаа чангатгав

Америкийн виз хүссэн Хятадын иргэдэд хязгаарлалтын нэмэлт арга хэмжээ ирэх сарын 11-нээс авч хэрэгжүүлэхээр болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс тус улсын оюуны өмчийг хятадууд хулгайлж буйг таслан зогсооход чиглэсэн хүчин чармайлт тавьж байгаатай холбоотойгоор дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм аж. "Өрсөлдөгчдөдөө оюуны өмчөө алдахгүй байхад чиглэсэн Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээнд шинээр олгох зарим визийн, юуны түрүүнд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад олгох визийн хүчинтэй хугацааг богиносгоно.

Виз олгох ерөнхий журам өөрчлөгдөхгүй боловч Консулын газрын ажилтнууд Хятадын зарим иргэнд виз олгохдоо тухайн тохиолдол бүрт хязгаарлалт тогтоох эрхтэй байх юм" гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч мэдээлжээ.

Ц.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)