Бразилийн жолооч нар жагсчээ

Бразилийн төрийн өмчит газрын тосны “Петробрас” компанийн захирал Педро Паренте огцорчээ. “Петробрас” өнгөрсөн долоо хоногоос дизель түлшний үнийг нэмэгдүүлсэн юм байна. Үүний дараа улсын хэмжээнд ачааны машины жолооч нар ажил хаяж, жагссан нь нийгэмд маш хүчтэй нөлөөлсөн тул Педро Паренте ийнхүү огцорчээ. Жолооч нар дизелийн түлшийг дотоодын хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнээр өгөхийг шаардаж байгаа аж.

Тэрбээр Ерөнхийлөгч Мишель Темерт бичсэн өргөдөлдөө “Компанийг удирдахад үнийн бодлого маш чухал байсан. Ажил хаялтаас болж энэ бодлогоо үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас огцорч байна” хэмээн дурджээ. Педро Паренте хоёр жилийн өмнө Эрчим хүчний сайд байхдаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг олон улсын зах зээлтэй уях шийдвэр гаргаж байсан юм. Тэр цагаас хойш Бразильд газрын тосны бүтээгдэхүүний үнэ бараг хоёр дахин нэмэгджээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)