Б.Клинтон адал явдалт ном бичлээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон зохиолч Жеймс Паттерсонтой хамтран улс төрийн адал явдалт ном бичжээ. “Ерөнхийлөгч алдагдсан нь” нэртэй энэхүү зохиолдоо Б.Клинтон Цагаан ордныг тэргүүлж байх үед нь Америкийн Ерөнхийлөгчийн эсрэг үйлдэгдсэн цахим халдлагын талаар бичсэн байна. “Showtime” телевизийн суваг энэхүү зохиолоор цуврал кино бүтээхээр болсон аж. Америкийн төрийн тэргүүнүүдээс Билл Клинтон анх удаа Цагаан ордон дахь нууц үйл ажиллагааны адал явдалт ном бичсэн нь энэ юм. Английн ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа Билл Клинтон “Би адал явдалт зохиол унших дуртай. Би энэ сэдэвт зохиол бичихийг эртнээс мөрөөддөг байлаа” хэмээн ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 1992 онд улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдож, Цагаан ордны захиргааг хоёронтоо удирдсан билээ. “Ерөнхийлөгч алдагдсан нь” телевизийн цуврал ирэх онд дэлгэцнээ гарах гэнэ. Энэ нь Билл Клинтоны бичсэн дөрөв дэх ном бөгөөд түүний “Миний амьдрал” нэртэй ном нь бестселлер болж байжээ. Харин “Ерөнхийлөгч алдагдсан нь” зохиол Билл Клинтоны анхны уран зохиолын ном юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)