Францын парламентын доод танхим ухаалаг утас хэрэглэхийг хориглох хуулийн төслийг дэмжлээ

Францын парламентын  доод танхим   бага дунд  ангийн   сурагчдыг  сургууль дээрээ   ухаалаг  утас хэрэглэхийг   хориглосон хуулийн төслийг  дэмжээд  байна. Боловсролын яамнаас энэ хуулийн  төслийг боловсруулж  парламентад  өргөн барьсан юм.  ийм хориг  арга  хэмжээг хэрэгжүүлснээр  бага  дунд  сургуулийн сурагчид  хичээлдээ  илүү  их анхаарлаа хандуулахын зэрэгцээ  интернетээр  зохисгүй  бичлэг үзэж,  ухаалаг  утсанд хэт донтохоос  сэргийлэх боломжтой гэж  үзсэн  юм. 

Гэхдээ   2016 оны  судалгааны  дүнгээр   12-17 настай  сурагчдын  90 хувь нь ухаалаг утас ашигладаг болох нь батлагдсан байна. тиймээс амьдралд хэрэгжүүлэх боломжгүй, хяналт тавьж чадахгүй хэмээн шүүмжлэгчид бас байгаа  юм.  парламент дахь сөрөг хүчнийхэн  энэ хуулийн төслийг   эрх баригчдын  пи ар  алхам гэж нэрлэж  байна.

 Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)