УИХ-ын гишүүн Д.Гантулга их хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдэв. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга "Саяхныг хүртэл би өөрийн хүсэлтээр ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байлаа. Учир нь би хувь гишүүн гэхээсээ илүүтэй намын шийдвэрээр байх ёстой. Тиймдээ ч ямар нэг шийдвэр гаргаж чадахгүй байлаа. Харин өнөөдөр өөрийн хүсэлтээр шийдвэр гаргаж байна. Юуны өмнө аав ээжээсээ, хайртай ханиасаа уучлал гуйж байна. Хамтран ажиллаж байсан гишүүдээсээ, надтай нэр холбогдож улстөрийн золиос болсон Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гээд бүх хүмүүсээс уучлал гуйж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эсрэг намын нэр дэвшигч рүү дайрсан мэдээлэл хийсэндээ уучлал гуйж байна. Яг одоо хүсэлтээ УИХ-ын дарга өгөх гэж байна" гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.206.195.166)

    2018-06-11

    УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гэсэн ХУУЛЬ ЗҮЙН зохицуулалт байдаг билүү. Тухайн ард түмнээс сонгогдсон биш билүү

  • михал (124.158.107.106)

    2018-06-11

    зөв нэр хугарахаас яс хугар гэж хийгээгүй л юм бол нэрээ цэвэрлэж ав улс төрч хүн бүхэн ийм л байвал сайн даа

  • (66.181.168.81)

    2018-06-11

    ovoo ldoo uhamsaraaraa tegmeer dee